Хятадын хүний эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөлийн эрхлэгч Хуан Жефүд олон улсын эмч, эмнэлгийн мэргэлжнүүдээс сайшаалын захидал иржээ. Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн судалгаа, шинжилгээний дүнд өөрийн улсад нийцсэн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах арга боловсруулж, “Хятад загвар”-ыг бий болгоод байгаа юм. Түүний боловсруулсан энэ загварыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Ватиканы Пап ламын шинжлэх ухааны академи, Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг болон Истамбулын тунхгийг хянан удирдах байгууллагууд сайшааж, захидал ирүүлээд байгаа аж.
Тэд Хуан Жефүд хаягласан захидалдаа “Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг Та удирдаж байгаад бид баяртай байдаг. Хятад улсын өөрийн онцлогт тохирч, дэлхийн ёс зүйд нийцсэн эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах загвар тогтолцоог байгууллаа. Энэ ажил бол Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч, ажилтнуудын үлгэр дууриал мөн” гэжээ. Мөн Олон улсын Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн дарга Нанси Эшел хэлэхдээ “Миний бодлоор Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах системийн ажиллагаа маш сайн, эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах салбарт аюулгүй, үр дүнтэй, ил тод, шударга систем байгуулсан байна” гэжээ. ДЭМБ-ын эрхтэн шилжүүлэх мэс заслын холбооны удирдах албан тушаалтан Хэсай Иунес “Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах салбар эрчимтэй хөгжиж, олсон амжилт нь дэлхий дахины сонирхлыг ихээхэн татаж байна” хэмээн онцолжээ.
\"Хятад загвар\"-ыг бий болгосон хуулийн зохицуулалт:
Хятад орон нь үндэсний хэмжээндээ эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах ажлын хуулийн зохицуулалтыг бүрэн хийж, Засгийн газрын удирдлага дор олон талт зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал, 2007 онд Төрийн зөвлөлөөс “Хүний биеийн эрхтэн шилжүүлэн суулгах журам”-ыг баталж, эрхтэн хандивлах эх үүсвэр болон иргэдийн эрхтэн хандивлах эрхийг тодорхойлж, холбогдох эмнэлгийн байгууллага болон эмнэлгийн ажилтанд эрх олгох тогтоол боловсруулснаар эрхтэн шилжүүлэх ажлыг хуульчилсан байна. Түүнчлэн, 2013 онд Үндэсний эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн зөвлөл “Хандивласан эрхтнийг хүлээж авах болон хуваарилах заалт”-ыг боловсруулжээ. 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цаазлах ялтны эрхтнийг хэрэглэхийг хуулийн хүрээнд хориглож зөвхөн хандивласан эрхтнийг хүлээж авдаг болсон. Ийнхүү Үндэсний Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн зөвлөл болон Улаан загалмайн нийгэмлэг дараалан 30 гаруй бодлогын чанартай баримт бичиг боловсруулан баталж “Хятадын загвар”-ыг бий болгосон аж.
2018 оны 3-р сарын 12-13 өдрүүдэд Ватиканд болсон Дэлхийн ёс зүйг хэрэгжүүлэх дээд хэмжээний уулзалтад танилцуулснаар, өнгөрсөн онд тус улсад таалал төгссөнийхөө дараа эрхтнээ хандивлах хүсэлт гаргасан иргэдийн тоо 5 мянга гарч, төрөл төрөгсөддөө эрхтэнээ хандивласан хүний 2300 хүрч, 16 мянга гаруй өвчтөн эрүүл саруул болжээ.