ЧЭНДУГИЙН ДЭЛХИЙН СПОРТЫН НААДАМ БОЛОХОД 100 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2025 оны 4-р сарын 29 өдөр

2025 оны дэлхийн спортын 12-р наадам 8-р сарын 7-нд Чэнду хотод нээлтээ хийнэ.Өнөөдөр гэхэд Чэндугийн дэлхийн спортын наадам эхлэхэд 100 хоног үлдсэн байна. Дэлхийн спортын наадам нь Олимпийн бус төрөлд зориулагдсан хамгийн өндөр түвшний олон улсын цогц спортын арга хэмжээ юм. 2025 оны Чэндугийн дэлхийн спортын наадам бол 2023 оны Чэндугийн Универсиад наадмын дараа Сычуань мужаас дахин зохион байгуулж буй хоёр дахь том хэмжээний олон улсын арга хэмжээ болно.

Танилцуулснаар, Чэндугийн дэлхийн спортын наадам 34 том, 60 дэд, 255 жижиг төрлийн тэмцээнтэй юм байна. Одоогоор зохион байгуулах газрын төлөвлөлтийг тогтоогоод байна. Тэмцээнийг зохион байгуулах 27 газар байгаа ба энэ удаагийн дэлхийн спортын наадамд зориулан шинэ талбай заал байгуулахгүй ажээ. Тэмцээний 27 талбайн 18 нь одоо байгаа газруудын чадавхыг хэсэгчлэн тохируулсан болно. Бас нуурын цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн барьсан 9 түр байгууламж байгаа ажээ. Сайн дурынхны хувьд, Чэндугийн Дэлхийн спортын наадам нь коллежийн 10 мянга орчим оюутан сайн дурынхныг сонгож шалгаруулан сургаж, сайн дурын үйлчилгээний 500 гаруй цэг байгуулжээ. Одоогоор 28 том, 152 жижиг төрөлд эрхээ аваад байгаа бөгөөд 330 орчим тамирчин оролцох төлөвтэй байна. Энэ бол Хятадын спортын төлөөлөгчид Дэлхийн спортын наадамд оролцсоноос хойших хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон оролцогчтой дэлхийн наадам болно.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313