ӨМӨЗО: 65 САЯ ГА БЭЛЧЭЭРТ СЭЛГЭН МАЛЖИХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

2025 оны 4-р сарын 17 өдөр

Сурвалжлагч Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ой, бэлчээрийн товчооноос мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Баян-нуур хотын Урдын хойд хошууны 2.4 сая га бэлчээрт сэлгэн хамгаалах ажлыг өрнүүлснээр, энэ хавар Өвөр Монголын нийт 65 сая орчим га бэлчээрт энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж, мөн бэлчээрийн экологийг хамгаалах нөхөн олговор, урамшууллын бодлогыг зэрэг хэрэгжүүлж байна.

Хавар бол өвс ургамал төлжин амилах үе. Малаа хашаалж малжих нь өвс бэлчээрийг сэргээн хамгаалах, улмаар өвс ургахад тустай төдийгүй бэлчээрийг хамгаалахад үүрэг гүйцэтгэдэг. Дөрөвдүгээр сарын 1-ээс Өвөр Монголын Шилийнгол, Ордос, Хөлөнбуйр зэрэг газрууд 45 хоногийн хугацаатай улирлын чанартай бэлчээрийг сэлгэн хамгаалах арга хэмжээг дараалан хэрэгжүүлжээ.

Хамгийн сүүлийн үеийн бодлогын дагуу, бэлчээрийг сэргээн хамгаалах тогтолцоог чанд мөрдөж буй малчин өрөх бүрд 5000 юанийн нөхөн олговор олгох боломжтой юм байна.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 23
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313