ЭРҮҮЛЭЭР ЖИНГЭЭ ХАСАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЖ БАЙНА

2025 оны 4-р сарын 16 өдөр

"Дэлхийн таргалалтын газрын зураг 2025"-ын дагуу 2030 он гэхэд дэлхийн таргалалттай насанд хүрэгчдийн тоо 1.13 тэрбум болж өсөх бөгөөд үүнээс Хятадад илүүдэл жинтэй/таргалалттай насанд хүрэгчдийн тоо 515.04 саяд хүрнэ гэж таамаглаж байна.
Жингээ зөв зохицуулах, эрүүл хөдөө тосгоныг бүтээн байгуулах, уламжлалт анагаах ухааныг ашиглан эрүүл мэндийг дэмжих зэрэг үйл ажиллагаа сүүлийн үед Хятад орон даяар өрнөж, эмнэлэг→сургууль →хороолол гээд бүх нийтээрээ хамтран, эрүүлээр жингээ хасах, эрүүл амьдралын дадал хэвшүүлэхийн төлөө үйлчилж байна.
Эрүүл хооллолтыг хэвшүүлэх талаар өгч буй зөвлөмж: Өдөрт давс 5 граммаас хэтрүүлэхгүй, тос 25-30 грамм, сүү сүүн бүтээгдэхүүн 300-500 грамм, шар буурцаг болон самрын төрөл 25-35 грамм, амьтны гаралтай хоол 120-200 грамм, үүнд долоо хоногт дор хаяж 2 удаа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, өдөрт нэг өндөг хэрэглэхийг зөвлөж байна. Хүнсний ногоо 300-500 грамм, жимс 200-350 грамм, үр тарианы төрөл 200-300 грамм байлгахаас бүхэл үр, олон төрлийн буурцаг 50-150 грамм, төмсний төрөл 50-100 грамм хэрэглэх, ус 1500-1700 мл уухыг зөвлөж байна.
Үүнээс гадна өдөрт 6000 алхам хийхийг зөвлөж байна
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 26
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313