
Шулуун Хөх хошууны Бошороотой суманд нутагтай Шижир хонины нэхийг үнэ хүргэх арга сүвэгчилэн өөр бусадтай хамтран компани байгуулж, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв.
Малчин Шижир 2019 онд Дөрвөд нутагтай Хорвоотой хамтран Өвөр Монголын Найман шарга уламжлалт соёлын хязгаарт компанийг байгуулж, ноос, эсгий бүтээгдэхүүн, алтан хуа, цэцгийн гар урлал, соёл аялал жуулчлалд зориулсан бүтээгдэхүүн, шагай, үндэсний хувцас засал, гэрийн засал, чимэглэл зэрэг олон төрлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Тус компаний боловсруулсан хонины нэхийн эдлэл хэрэгсэл болон ихэнх гар урлалын бүтээгдэхүүний үнэ нь 100ю - 3800ю-д хүрдэг.
Сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлт, эдийн засаг гэх мэт олон хүчин зүйлүүдэд нөлөөлж, үхэр, хонины үнэ буурч, малчдын гэр бүлийн орлого хүндэрсэн. Хүнд хэцүү нөхцөл байдалд малчид оюун ухаан, тэсвэр тэвчээрээр орлогоо нэмэгдүүлэх замыг хайв. Найман шарга уламжлалт соёлын хязгаарт компани орон нутгийн уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнд агуулагдах асар их нөөцөө харгалзан, гар урлалын сургалт зохион байгуулж, борлуулалтын платформ байгуулж, хамтын арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх шинэ хувилбарыг санал болгож байна. Компаний энэхүү идэвхтэй дэмжлэг дор олон малчид МАА-н бизнесээ зохицонгуйгаар эхлүүлж, орлогоо нэмэгдүүлэх шинэ арга замыг аажмаар бий болгосон байна.
Зарим малчид үхэр хонины шир, нэхийгээр хийсэн гар урлалын бүтээгдэхүүнүүдээ 3800 юаниар заржээ.
Эх сурвалж: Шилийнгол Хам зуучлуурын төв, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй