“ЭРТНИЙ БОЛОН АЛДАРТАЙ МОДЫГ ХАМГААЛАХ ЖУРАМ” ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2025 оны 3-р сарын 18 өдөр

Энэ гуравдугаар сарын 15-наас Хятад улс “Эртний болон алдартай моднуудыг хамгаалах журам”-аа хэрэгжүүлж эхэллээ. Улсын хэмжээнд анх удаа захиргааны зохицуулалтын хэлбэрээр эртний болон алдартай модыг хамгаалан арчлахын дүрэм тогтоолыг тодорхойлж байгаа юм. Эртний мод гэдэг нь 100 жилээс илүү настай модыг хэлж байна. Гэхдээ таримал болон үйлдвэрлэлийн зориулалттай худалдааны ой хөвчийн моднууд үүнд багтахгүй. Алдартай мод гэдэг нь түүх соёл, шинжлэх ухаан технологи, үзэмж төрхийн үнэ цэнэтэй юм уу эсвэл дурсгалын чухал ач холбогдолтой моднуудыг хэлж байгаа юм.
Барилга байгуулалт зэрэг төслүүд эртний мод болон алдартай модны ургалтад сөргөөр нөлөөлж болохгүйг уг журамд онцолсон бөгөөд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бэхжүүлэн, торгуулийн стандартыг бүрдүүлсэн байна. Жишээ нь эртний мод, алдартай модыг огтлох, шилжүүлэн суулгах зэрэг үйлдэлд 1 сая юань хүртэл торгууль ногдуулахыг тодорхойлжээ.
Хоёрдугаар тооллогын дүнд харуулснаар, улсын тооллогын хүрээнд эртний болон алдартай мод нийт 5 сая 81 мянга 900 байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 92
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313