
Баруун үзэмчин хошууны Улаанхаалга сумны Саруултуяа гацааны малчин Хөгжилтийнх бол гацааныхаа намын гишүүдийн доторхи голлох өрх болно. Халуун хошуут малынхаа буянаар элбэг сайхан амьдралын хав цэнгэлийг эдэлж яваа Хөгжилт цагийн байдалд зохицуулан малаас хэрхэн илүү ашиг шимийн орлогыг олох замыг хайж, 2024 онд хошуун төвдөө дэлгүүр ажлуулан хонины мах, сүү сүүн бүтээгдэхүүнээ борлуулж өөрөө борлуулж орлогоо нэмэгдүүлж эхэллээ.
Хөгжилтийнх угаасаа үзэмчин хонийг голлон малжиж цөөхөн тоо толгойгоор малаасаа өндөр ашиг шим хүртэж эхлэв. 2019 онд “Ах” Гэр бүлийн малжиллын талбайг байгуулж, одоо гурван зуу гаруй хонь, тавиад үхэр үржүүлж байна. 2024 оноос хойш үхэр хонины махаар нарийн боловсруулсан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь малаа тоолж худалдахыг бодвол нэг хониноос илүү гурван зуу шахам юаний орлого олсон байна. Ингээд нэг үхрээс илүү 2000-3000 мянган юанийн ашиг олжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй