
Урин дулаан улирал ирж байгаа энэ үеэр цайны тариаланчид зах зээлд нийлүүлэх хаврын эхэн сарын цайгаа түүж, цайны талбайд завгүй ажиллана.
“Нэг унц хаврын цай нэг унц алт” гэдэгчлэн хаврын улиралд түүж авсан шинэхэн цайг тодорхой процессоор боловсруулж цай болгодог. Хаврын цай нь тухайн жилийн хамгийн өндөр тэжээллэг, сайн чанарын, хамгийн амттай цай юм.
Хаврын улиралд цаг агаар дулаахан, хур тунадас ихтэй байдаг болохоор энэ хугацаанд ургуулсан цай нь хортон шавьжийн нөлөө бага, бохирдолгүй байдаг.
Хамгийн гол нь хаврын цай нь намар, өвлийн улирлыг туулж, амин хүчил, уургийн агууламж өндөр байдаг тул энэ үед цайны тэжээллэг чанар хамгийн өндөр байдаг. Түүнчлэн хаврын цай нь цайны модны шинэхэн нахиа байж, илүү амттай, анхилуун үнэртэй, хүний эрүүл мэндэд илүү тустай байдаг.
Эх сурвалж:https://mongol.cri.cn , Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй