

Өвөрмонголын Үндэсний залуучууд, багачуудын сэтгүүлийн хорооноос “Дэлхийн ном унших өдөр”-ийг тохиолдуулан Улаанхотын Монгол үндэстний бага сургуульд ном бэлэглэлээ. Мөн энэ үеэр “Цоморлиг сэтгүүлээ уншъя” аяныг тус сургуульд зохион байгуулжээ.

Харин Улаанхотын Монгол үндэстний бага сургууль хүүхэд багачуудын дунд “Ном уншиж хэвшье” уриатай 100 өдрийн аянаа мөн энэ өдөр нээсэн юм.

Хүүхэд багачуудыг ном уншиж хэвшүүлэх, номын цагаан буян дэлгэрэхийг бэлгэдсэн энэ арга хэмжээг Өвөрмонголын Үндэстний залуучууд багачууд сэтгүүлийн хорооноос санаачлан, Улаанхотын Монгол үндэстний бага сургууль хамтран зохион байгуулсан.

Синьхуа нэтээс Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн