
Хятадын кино Нэжа 2 нь 12 тэрбум юань буюу 1.66 тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд АНУ, Канадад дэлгэцнээ тавигдаж эхэллээ. Уг киног үзэхэд залуу урлагчин Халамжийн хөөмийлсөн "Тянюань Дин" (кино дахь ид шидийн зүйл) бууж ирэх үеийн дуу чимээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдлээ. Түүнчлэн олон төрлийн Хятадын уламжлалт хөгжмийн зэмсэг уг киноны хөгжмийг бүрдүүлсэн нь сонирхолтой. Энэхүү кино нь дэлхийн үзэгчдэд Хятадын уламжлалт соёл, өвийг таниулах боломжийг олгож байгаа тул та заавал үзээрэй!
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй