
Зээрээс хурдан гүйдлээрээ хээр талыг туулсан
Их түүхийн өлмийд шандсаа хоцроосон монгол морь минь
Адуудынхаа чимээг сонсохоор сэтгэлийнхэн хөвч нь чангарна......
2-р сарын 12-ны өдөр буюу Цагаан сарын шинийн арван тавны өдөр Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Мөнгөн-нуур гацааны Омогт хөндийд “Түмэн агтын түвэргээн” Хуучин барга хошууны Ⅲ удаагийн өвлийн улирлын холын зайн хурдан морины уралдаанд ӨМ-ын 38 хурдан морьдоо бүртгүүлжээ.
Шандас шалгасан энэ найрын тод магнайд Хуучин барга хошууны Янь Янгийн шар хээр тодорч, аман хүзүүд Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Сумъяагийн “Гал хурд” уяаны шувуун саарал хурдалж, айргийн гуравт Хуучин барга хошууны Дамдинсүрэнгийн хүрэн морь, айргийн дөрөвд Шинэ барга зүүн хошууны Болдын хээр морь, айргийн тавд Шинэ барга зүүн хошууны Сэргэлэнгийн хүрэн морь хурдаллаа.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй