ӨВӨР МОНГОЛЫН ТАМИРЧИН ХАНЬ МЭЙ ӨВЛИЙН СПОРТЫН НААДМААС 3 АЛТ, 2 МӨНГӨ ХҮРТЛЭЭ

2025 оны 2-р сарын 14 өдөр

Хоёрдугаар сарын 11-нд Харбины Азийн өвлийн спортын наадмын хурдан тэшүүрийн тэмцээн сүүлийн өдөр болж, Өвөр Монголын тамирчин Хань Мэй гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн төрөл болон эмэгтэйчүүдийн багийн хөөцөлдөх төрөлд хоёр алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрээр энэ удаагийн Азийн өвлийн спортын наадамд 3 алт, 2 мөнгөн медалиар энгэрээ мялааж, амжилттай тоглолоо. 

Хоёрдугаар сарын 8-нд болсон эмэгтэйчүүдийн 1500 метрийн тэшүүрийн тэмцээнд Хань Мэй амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 3000 метрийн хурдны тэшүүрийн төрөлд мөнгөн медаль, богино зайн багийн хөөцөлдөх төрөлд мөнгөн медаль хүртжээ.
  
Өвөр Монгол нутагтай шилдэг тамирчны хувьд Хань Мэй нутгийнхаа мөс, цасны спорт түлхүү хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, "Өвөр Монголын мөс цасны спортын хөгжлийн явцад нэгдэж байгаадаа баяртай байна. Ялангуяа Өвөр Монголд үндэсний 14-р өвлийн спортын наадам зохион байгуулагдсанаас хойш мөс цасны спорт илүү хөгжилтэй болж, хүмүүсийн цас мөсний спортод оролцох дур сонирхол улмаар нэмэгдэж байна."
Эх сурвалж: Өвөр Монголын өдрийн сонин, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 125
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313