"НЕ ЖА 2" КИНО ДЭЛХИЙН ШИЛДЭГ КИНОНЫ ЭХНИЙ 30-Д ОРСОН АЗИЙН АНХНЫ КИНО БОЛЛОО

2025 оны 2-р сарын 11 өдөр

Хоёрдугаар сарын 10-н хүртэлх байдлаар, Хятадын бүтээсэн ид шидийн хүчээр чөтгөрүүдтэй тулалдаж буй хүүгийн тухай өгүүлэх "Не Жа 2" хүүхэлдэйн киноны нийт тасалбарын орлого 1 тэрбум 152 сая ам.доллараас давж, дэлхийн шилдэг киноны эхний 30-д жагсжээ. Энэ нь дэлхийн шилдэг киноны тасалбарын орлогоор эхний 30-д орсон Холливудын бус цорын ганц кино болсон байна.

"Не Жа 2" хүүхэлдэйн кино Хятадын сар шинийн баярын үеэр дэлгэцнээ гарч, Хятадын киноны түүхэн дэх рекордыг эвдсэн хэвээр байна. Энэхүү хүүхэлдэйн кино нь Хятадын эртний үлгэр домгийн Не Жа хэмээх түүхэн баатрын дүрээс сэдэвлэсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Уг киноны 10 секундын зураг авалтыг хийхэд бүтэн жил зарцуулсан бөгөөд хүүхэлдэйн киноны 138 компанийн 4000 гаруй ажилтан найруулах ажлыг 5 жил зарцуулж байж дуусгасан юм. Хүч хөдөлмөр зарцуулсан уг киног үзэгчид “маш сайхан кино”, “үнэгээр сэтгэл хөдөлгөм”, “театрт очиж дахин үзэх юмсан”, “ёстой нямбай урласан бүтээл” хэмээн үнэлцгээж байна. 

Эх сурвалж: https: //mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 111
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313