ХЯТАДЫН ӨВӨРМӨЦ СОЁЛТОЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

2025 оны 2-р сарын 6 өдөр

Хоёрдугаар сарын 6-ны өдөр Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь даргалан хуралдуулав.
Гүө Жякүнь хэлэхдээ, хоёрдугаар сарын 5-ны байдлаар, хаврын баярын үед давхацсан тоогоор нийт 187 сая хүн шинэ кино үзэж, тасалбарын орлого нь 10 тэрбум юанийг давсан талаар статистик тоо баримт харууллаа. 
Хаврын баярын үеийн шинэ киноны тасалбарын орлого нь Хятадын хэрэглээний зах зээлийн өөдрөг амьжиргааны хүчийг харуулсан бөгөөд Хятадын эдийн засаг дотоод хөдөлгөх хүчээр баялаг, хөгжлийн ирээдүй гэгээн саруул байгааг тусгасан. Гадаадын жуулчид Хятадад визгүй аялах эсвэл визийн хялбарчилсан бодлогыг ашиглан, Хятад улсад зочлон өвөрмөц соёлтой биечлэн танилцахыг урьж байна гэжээ. 
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 111
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313