ХЯТАДЫН ШИНЭ ЖИЛ "ДЭЛХИЙН ШИНЭ ЖИЛ" БОЛЖ БАЙНА

2025 оны 2-р сарын 5 өдөр

2 дугаар сарын 5-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Линь Жяньгаас: “Энэ жилийн хаврын баяр бол дэлхийн анхны "биет бус соёлын өвийн онцлог" бүхий хаврын баяр юм. Хятад улс визгүй зорчих улс орнуудынхаа хүрээг тэлж, дамжин өнгөрхөд визгүй зорчих бодлогыг бүх талаар өргөтгөж, оновчтой болгохын хэрээр Хятадын шинэ жил нь "Дэлхийн шинэ жил" болж, 20 шахам улс орон хаврын баярыг хууль ёсны баяр болгон тэмдэглэж, 200 орчим улс орон, бүс нутагт сүм орчмын худалдаа, луун бүжиг, арслан бүжиг, цэцэгт машины цуваа, хань үндэстний уламжлалт хувцастай танилцах, Хятадын онцлогтой улаан гэрэл асаах, "битүүний оройн зоог" зэрэг хаврын баярыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн олон улс оронд хаврын баярыг хамтдаа тэмдэглэн баяр баяслыг хуваалцсан байна. Гадаадын найз нөхөд Хятад улсад ирж, Хятадын шинэ жилийг үзэх хүсэл тэмүүлэлтэй болж байна. Гуравдагч талын платформын мэдээллээс харахад, энэ жил Хятад улсад ирж хаврын баяраа тэмдэглэсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 150 хувиар нэмэгдсэн нь шинэ дээд амжилт тогтоов” гэжээ.  
Эх сурвалж: https: // mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 120
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313