Сэтгүүлч Хятадын худалдааны нийгэмлэгээс мэдээлснээр, энэ оны 1-р сард Хятадын жижиглэнгийн худалдааны салбарын хөгжлийн индекс мэдэгдэхүйц сэргэж, жижиглэн худалдааны компаниудын хэрэглээний зах зээлд итгэх итгэл улмаар нэмэгдсэн байна.
1-р сард, Хятадын жижиглэн худалдааны салбарын хөгжлийн индекс 51.1 хувьтай гарч, өмнөх сарын мөн үеэс 0.7 нэгжээр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 нэгжээр өссөн байна. Үүнд, бараа бүтээгдэхүүний менежментийн индекс 51.8 хувьтай гарч, өмнөх сараас 1.8 нэгжээр нэмэгдсэн бол ашигт ажиллагааны болон нэгжийн үнийн индекс өмнөх сараас 4.9 болон 2.0 нэгжээр тусбүр нэмэгдсэн байна.
Тоо баримтад харуулснаар, хаврын баярын хэрэглээ болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүний шинэ хуучны халаа солио хийх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр саяны зэрэглэлийн зах зээлийн хэрэглээ улам нэмэгдсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй