ШИНЭ ЖИЛЭЭР ДЭЛХИЙ НИЙТЭД ӨГСӨН БЭЛЭГ

2025 оны 1-р сарын 2 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин 2025 оны шинэ жилийн мэндчилгээндээ, “Бид салхи борооны дунд өсөн, сорилт бэрхшээлийн дунд хүчирхэгжсээр ирсэн тул өөртөө бүрэн итгэх ёстой” гэжээ. “Өөртөө итгэх сэтгэл шижир алтнаас үнэтэй” гэж хүмүүс хэлдэг. Хятад улсын өөртөө итгэж буй итгэл нь үндэслэлтэй юм. Тухайлбал эдийн засгийн хөгжил нь маш уян хатан чанартай байдаг. 2024 оноор авч үзэхэд гадаад дотоодын ээдрээтэй хатуу орчинд Хятад улс бодлогын дэмжлэгтэйгээр эдийн засгаа сэргээх хандлагатай болгосон тул ДНБ нь 130 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлтийг 5% орчим хүргэх зорилтдоо хүрч чадна хэмээн гадаад дотоодын шинжээчид үзэж байна. 

Энэ итгэл нь мөн Хятадын эдийн засгийн бадран мандаж буй бүтээлч хүчинд түшиглэж байгаа юм. 2024 онд өндөр чанартай хөгжил, шинэ чанарын хөдөлгөх хүч зэрэг нь Хятадын эдийн засгийн түлхүүр үгс болж, шинэ үйлдвэрлэл, шинэ загвар зэрэг бий болж, цахилгаан автомашины жилийн үйлдвэрлэл анх удаа 10 саяыг давж, нэгдсэн хэлхээ, хиймэл оюун ухаан, квант харилцаа холбоо зэрэг салбарт шинэ амжилт бүтээл гаргасан юм. Инновацийн чадвар нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн хөгжлийн чанарыг дээшлүүлэхэд тустай бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ч шинэ хөдөлгөх хүчээр сэлбэсэн юм.

Стратегийн тогтмол байдал нь итгэл найдварыг нэмэгдүүлдэг. Хятад улс өнгөрсөн долдугаар сард шинэчлэлийн бодлогуудыг дэвшүүлэн, шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн талаар байршуулалт хийсэн юм. ХКН-ын бодлогын тогтвортой үргэлжлэх байдал нь эдийн засгийн урт хугацааны хөгжил, нийгмийн тогтвортой байдалд системийн баталгаа хангасан юм.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлдэг ард түмэн нь энэ итгэлийг хөвчилж байдаг. Хөдөлмөрч хоёр гараараа аз жаргал амьдралаа босгож, улс орныхоо хөгжилд хүчээ нэмэрлэсээр байдаг тул Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хүн бүр гол дүрд тоглож байгаа юм.

Даяаршлын урсгалд Хятад улс нь дэлхий нийттэй аль эрт нягт холбоотой, хувь заяа нэгтэй боллоо. 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятад улсын хувь нэмэр нь 30% орчим хүрэх төлөвтэй бөгөөд дэлхийн хөгжлийн тогтворжуулагч хэвээр байна.

2025 онд янз бүрийн эрсдэлүүд нэмэгдэж, дэлхийн засаглалын талаар илүү их хүчин чармайлт шаардагдана хэмээн олон улсын судалгааны агентлагууд төсөөлж байна. “Хятад улс бусад улс оронтой хамтран найрсаг хамтын ажиллагааг гүйцэтгэгч, соёл иргэншлээсээ харилцан суралцах чадварыг сайжруулагч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын оролцогч болж, дэлхий нийтийн сайн сайхан ирээдүйг хамтран цогцлох болно” хэмээн мэдэгдсэн нь Хятад улсын хүсэл тэмүүллийг харуулсан бөгөөд том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарласан явдал юм.

Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ. 2025 онд гадаад дотоодын ээдрээтэй ноцтой эрсдэл сорилтод тулгарч байгаа хэдий ч Хятад улс салхи борооны дундуур хүсэл өвөрлөн урагшилж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг үргэлжлүүлэн шуурхай хийж, ард түмнийг илүү аз жаргалтай байлгах бөгөөд улс орнуудад илүү олон хөгжлийн боломж бий болгож өгнө. Хятад улсын ийм итгэл найдвар нь дэлхий нийтэд шаардагдаж буй идэвхтэй сайн эерэг энерги юм.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 22
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313