
Сүүлийн жилүүдэд Якши хот нь ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпингийн чухал зааварт аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар цуврал чухал илтгэлүүдийг бүрэн хэрэгжүүлж байна. Хөлөнбуйр хотын Намын хорооны дурьдсан шаардлага ёсоор бүс нутгийн шинж чанарт түшиглэх, ой тайгадах амь амьдрал, ойн экологийн нөөцийг ашиглах, " Ойн эрүүл мэнд + ойг сэргээн төлжүүлэх загвар”-аар, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг тасралтгүй баялагжуулах, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж, аялал жуулчлал , соёл, биеийн тамир, мөс цасны арга хэмжээ зэрэг салбарууд нэг нэгнээ нөхөж, ойн эрүүл мэндийг хамгаалах нэрийн үйлчилгээг үргэлжлүүлэн эхлүүлэх, Соёл, аялал жуулчлалын салбаруудын өндөр чанартай хөгжлийг бүрэн сурталчлахаар зорьж байна. Энэ жилээс эхлэн Якши хотын аялал жуулчлал нь ерөнхий төлөвлөлт, зохистой төлөвлөлтийг баримталж , үйлчилгээг сайжруулж , баялаг бүтээгдэхүүнээ шинэчилж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, аж үйлдвэрийн хэлхээг шилдэгжүүлж , 5 соёлын аялал жуулчлалын төслийн стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж , Соёл , аялал жуулчлалын салбарын үр ашгийг дээшлүүлхэд шинэ эрч хүч нэмэв.
Эх сурвалж : Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй