
Умард хилийн соёлыг бадруулж, хүүхэд багачуудад ур авъяасаа харуулах тавцанг хангах зорилготой зохион байгуулагдсан Хөлөнбуйр хотын анхдугаар удааны умард хилийн хүүхэд багачуудын жавхаа —“Алтан хонх” ур авьяасын уралдаан 8-р сарын 17-18-ны өдрүүдэд Хайлар дүүрэгт амжилттай явагдлаа.
Уралдаан нь дуу, хятад шүлэг, монгол шүлэг, бүжиг, модел үзүүлбэр гэж төрөл хуваан уралдаж, Хөлөнбуйр хотын Хайлар дүүрэг, малжих дөрвөн хошууны 100 гаруй хүүхэд багачууд оролцов.
Энэ уралдааныг Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв, Хөлөнбуйр хотын урлаг жүжгийн хүрээлэн голлон эрхэлжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл