ӨВӨР МОНГОЛД АЯЛАХ ЗУНЫ АЯЛЛЫН МАРШРУТ

2024 оны 7-р сарын 2 өдөр

Өвөр Монголын өөртөө засах орон саяхан зуны аяллын арван шилдэг маршрут гарган, аяллын цахим хуудас ажиллуулж, Хятад, Монгол, Оросын “Гурван нуурын болзоо” түмэн бээрийн цайны замын хил дамнасан авто аялал зэрэг арга хэмжээ зохиохоо мэдэгдэн, гадаад дотоодын жуулчдыг урилаа.
Зуны аяллын арван шилдэг маршрутад авто аялал, эрүүл мэндийн сувилгаа, амралт зугаалга зэрэг олон хэлбэртэй бөгөөд хээр тал, ой хөвч, элс манхан нутагтай танилцах боломжтой юм. Тухайлбал: Хөх хотоор дөрвөн хоног аялж, ӨМ-ын төвийн түүх соёлтой танилцах, Хөлөнбуйраар таван хоног аялж, байгалийн сайхантай танилцах, Хянган даваанд дөрвөн хоногийн авто аялал хийж, хилийн бүстэй танилцах, Рашаанд гурван хоног амарч, ой хөвчийн цэвэр агаарт рашаан сувилал хийх, Хорчин нутгаар гурван хоног аялж, хангайн төрхтэй танилцах, Улаанхадад гурван хоног аялж, лууны соёлтой танилцах, Шилийнголд гурван хоног аялж, малчин айлд зочлох, Бээжингээс хол явахгүйгээр хойд нутагт сэрүүцэж амрах, Шар мөрний урсгал дагуу таван хоног аялах, Бадайн 

жараны элсэн цөлөөр дөрвөн хоног аялах зэрэг маршрутыг хамарч байна.
ӨМ-ын Соёл аялал жуулчлалын танхим Гаодэ GPS-тай хамтран, “Нэг товчлуураар Өвөр Монголтой танилцахуй” хэмээх авто аяллын платформ ажиллуулж, Улаанцав, Хөх хот, Бугат, Баян-нуур, Алшаа зэрэг аймаг хотуудыг холбон, ой хөвч, хээр тал, намгархаг газар, элсэн цөлийг туулах авто аяллын шугамд баялаг сонголт хангасан байна. Үүгээр дамжуулан, зочид буудал, үзэмжит бүс, хоол хүнс захиалах өргөн боломжтой юм.
Хятад, Монгол, Оросын “Гурван нуурын болзоо” түмэн бээрийн цайны замын хил дамнасан авто аялал, “Мянган машин түмэн хүн” луут нутгаар авто аялал хийх, Хулан шарга даага элсэрхэг газраар авто аялал хийх зэрэг маршрут саяхан ажиллуулснаар, нутаг нутгийн аяллын баг ар араасаа хөдөлцгөөж байна. 

Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа,Цэнгэл

  • Туяа
  • 91
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313