Хөөрхөн шинэхэн төлийн дуу хороо хотыг чимэж, хөдөлмөрч малчдын царайнд баярын мишээл тодорно.
Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны малчин Жигмэдсүрэнгийн хонины хотонд хурга ишиг майлалдан амьжирлын хүчээр бялхана. Жигмэдсүрэн: “Манайх 7700 мү бэлчээрийн нутагтай, 400 гаруй хоньтой. Үүнд 360 эх малаас 300 гаруй төл тосно. Одоо 50 гаруй хургыг мэнд тосчихоод байна! ” гэж ярилаа.
Баяннуур хотын Урдын дунд хошууны Онгон тосгоны Харчулуу гацааны малчин Эрдэнэзулынх 50 гаруй төл тосоод байна. Төл тосох ажлыг сайн баталхын тулд Урдын дунд хошууны холбогдох хэлтэс малчдыг өвс тэжээл нөөцлөх ажилд дайчилж, заавар, дэмжлэг, үйлчилгээ зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч төл тосч бойжуулж, малын өвчнөөс урьдчилан сэргийлж,төлөө мэнд онд оруулах нормыг дээшлүүлж бий.
Улаанхад хотын Архорчин хошууны төл тосох ажил эрчимтэй явагдаж байна.45 мянга тугал тосч, мэнд ондруултын норм 98% хүрч, 310 мянга 800 хурга тосож, мэнд онд оруулалтын норм 99% хүрэв.
Төл тосч бойжуулах нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зангилга нь бөгөөд малчдын оролгын ирэлт юм. ӨМӨЗО эрт зохион байгуулж, байршуулж,арга хэмжээ авч, төл тосч бойжуулах ажлыг голлон анхаарч өвөл, хаврын мал аж ахуйгаа нямбай барьж, Энэ жилийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн сайн суурийг тавьж байна.
Өвөрмонгол 2023 онд 11 сая гаруй тонн өвс тэжээл худалдан авч нөөцөлж, 70 гаруй сая бод, бог малын өвөл, хаврын тэжээлийн хэрэгцээг бүтэмжтэй баталж бий.
Эх сурвалж: ӨМӨС, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа