
Хөлөнбуйр хотын биеийн тамирын товчоо, Шинэ барга баруун хошууны Соёл тамир хэвлэл мэдээллийн товчоо, Шинэ барга баруун хошууны Бөхийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Толиот бөх”-ийн барилдаан Алтан эмээлд боллоо. Гуравдугаар сарын энэ барилдаанд
идэрчүүдийн багт малжих дөрвөн хошуунаас ШББХ-ны Сэнгэгарав, Содбилэг ШБЗХ-наас Энхжаргал, Охь, Эвэнки хошууны аварга Чандман, аварга Идэр, Хуучин барга хошуунаас Мөрөн, Наргил, Шилийн голын Өлзийбаатар, Сэчинбилэг, Улаанхадын Гэгээрэх, Чинзориг, Мөнхдүүрэн, Монгол улсын начин Анар зэрэг 128 бөх зодоглосон. 
Барилдаанд ШББХ-ны бөх Сэнгэгарав түрүүлж, Ар хорчин хошууны Мөнхдүүрэн үзүүрлэж, Эвэнкийн Чандман, ШББХ-ны Содбилэг нар шөвгийн дөрөвт шалгарсан юм.
Хөлөнбуйрын өдрийн сониноос ШББХ-ны Баярт, Цэнгэл, Саруул