ЭРЭЭН БООМТООР 50 ШИНЭ АВТОБУС НЭВТРҮҮЛЭВ

2024 оны 1-р сарын 15 өдөр

1-р сарын 13-нд  50 шинэ автобусыг Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэв. Олон тоо ширхэг, овор хэмжээ их, гаалийн бүрдүүлэлт нь төвлөрсөн зэрэг онцлогийг харгалзан Эрээн боомтын шалган нэвтрүүлэх газраас автобусыг боомтоор шуурхай нэвтрүүлэхийн тулд хоёр тусгай гарц ажиллуулан, тусад нь шалган нэвтрүүлэх ажилтан томилж, нэвтрэх хугацааг аль болхоор богиносгож өгчээ.
2023 онд Монгол Улсад 224 ширхэг автобус экспортолсон нь Хятадаас Монголд экспортолж буй хамгийн том автобусны захиалга болж, чанарын баталгаа, борлуулалтын дараах үйлчигээ зэргээр Улаанбаатар хотын нийтийн тээврийг үр дүнтэй сайжруулж байна.
2023 онд Хятад улсын автомашины үйлдвэрлэл, борлуулалт анх удаагаа 30 сая ширхэгийг давж, түүхэн дээд амжилт тогтоож, үүнд 4 сая 910 мянган автомашиныг экспортолсон нь Хятад улсыг дэлхийн хамгийн том автомашин экспортлогч орон болгож, экспортын хэмжээ болон үнийн дүнгээр дэлхийд 1-рт эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 560
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313