
Жянсү мужийн Сүжөү хотын олон улсын яармагийн төвд 12-р сарын 08-ны өдөр Хятадын спортын соёлын экспо, Хятадын спортын аялал жуулчлалын экспо (Хоёр экспо) сүр жавхлантай нээгдэж, Өвөр Монголын үзэсгэлэнгийн талбай хөл хөдөлгөөн ихтэй, олны нүдийг хужирлав Жянсү мужийн Сүжөү хотын олон улсын яармагийн төвд 12-р сарын 08-ны өдөр Хятадын спортын соёлын экспо, Хятадын спортын аялал жуулчлалын экспо (Хоёр экспо) сүр жавхлантай нээгдэж, Өвөр Монголын үзэсгэлэнгийн талбай хөл хөдөлгөөн ихтэй, олны нүдийг хужирлав.
ӨМӨЗО-ны үзэсгэлэнгийн талбай нь Экспо төвийн С1 танхимд байрладаг. Үзэсгэлэнгийн талбай нь 224 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг мөртөө "Үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын агуу мөрөөдлийг биелүүлнэ" гэсэн уриан дор “Мөс, цастай рубик шоо”-г үзэсгэлэнгийн талбайн гол байгууламж болгон ашигласан юм. Мөн Өвөр Монголын спортын ололт амжилтын үзэсгэлэн, Спортын аялал жуулчлалын чанарын төслийн үзэсгэлэн, "Хятадын өвлийн спортын XIV наадам" соёл, бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн, Морин соёлын үзэсгэлэн, Кёрлингийн спортын туршлага зэрэг таван том хэсэгт хуваагдаж, нийт 45 төрлийн үзүүлэнгийн агуулга, 100 гаруй биет зүйл байж, Өвөр Монголын спортын ажил мэргэжлийн хөгжил, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ийн бэлтгэл гэх мэт ажлыг голлон үзүүлсэн байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох