
Орон нутгийн цагаар 12-р сарын 12-ны үдээс хойш Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Ли-Юань урилгаар Ханойд Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн гэргий Нго Тхи Минтэй хамт Вьетнамын эмэгтэйчүүдийн музейтэй танилцав.
Пэн Ли-Юань Вьетнам эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл болон зоригтой, хөдөлмөрч эрхэм чанарыг өндрөөр үнэлэв.
Пэн Ли-Юань Нг Тхи Мин болон Вьетнамын нэр хүндтэй эмэгтэйчүүдийн төлөөлөгчидтэй найрсаг дотно ярилцаж, ЮНЕСКО-гийн тусгай элчээр ажиллаж, охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин, эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийг ахиулах талаар хийсэн ажлын туршлагаасаа хуваалцав. Пэн Ли-Юань хэлэхдээ, хоёр тал солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эмэгтэйчүүдийн өөрсдийн хувь тавилангаа өөрчлөхөд нь илүү тус үзүүлэх өргөн боломжтой гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох