
Эвенки үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойг угтан Шинэхэн Буриад соёлын нийгэмлэгээс авъяаслаг Буриад хүүхэд шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд Буриад дэгэл хувцсаараа гоёсон 45 хүүхэд
11 нас, 12-15 нас, 16-23 насны ангилалд авъяас билгээ сорьсон юм. Оролцогчид буриад аман аялгаараа өөрийгөө танилцуулж, дуулж бүжиглэж, үндэсний хувцасны загвар үзүүлэх зэрэг хэд хэдэн төрлөөр өрсөлдсөн. 
Бага насны ангилал болох 8-11 нас, 12-15 насныхан урлагийн авъяасаа сонирхуулсан бол 16-23 насныхан шинэ эрины Буриад дуу дуулж, бүжиглэхийн сацуу Буриад аман аялгуу, хэл хэллэг, буриадын 11 хал, овог, зан үйлийн сэдэвт асуултад хариулж, мэдлэгээ сорив.
Хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд 8-11 насныхан дотроос Цайлган түрүүлж, Юүрээ дэд байранд шалгарч, Сэдэнбямба, Зулаа, Раднаагийн Аслис, Намхагар гуравдугаар байранд орлоо.
Харин 12-15 насны ангилалд Уртнасан түрүүлж, Цолмоны Аслис, Жаргал, Юүмзанаа удаалж, Халин, Сэлжээ, Байгаль, Аз гуравт шалгарав. Ахлах насны ангилал болох 16-23 насныханд эрэгтэй багаас Содном түрүүлж, Дардан хоёрдугаар байр, Буяндалай гуравдугаар байранд тодров. Эмэгтэй багт Урихан түрүүлж, Сэвэл, хоёр, Сонин, Жирхэмэл, гуравдугаар байр эзэлж энэ зун болох “Алтаргана” наадамд оролцох эрхтэй болжээ. Хөлөнбуйр өдрийн сониноос Баярт, Цэнгэл, Саруул