
Манжуур хот дахь Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн бяцхан сурагчид баяраа тэмдэглэв. Тэд үндэсний дээл хувцсаараа гоёж, энэ өдрийг ёслол хүндэтгэлтэйгээр өнгөрүүлсэн.

Цэцэрлэгийн удирдлага, багш нар сурагчдынхаа эцэг эхийг хүлээн авч, урлагийн тоглолт сонирхуулсны дараа хүүхдүүд өөрсдийн гараар бууз хийж, цай чанан аав ээжийгээ дайлсан нь энэ өдрийн онцлог байв.
Түүнчлэн шагай харвах, бөх барилдах, үйл ур шаглах гээд уламжлалт ёс заншлаа гүнзгий таньж мэдсэнээ энэ үеэр тайлагнаад амжсан.
Цэнгэл, Зураглаач Гялбаа