
2-р сарын 5-ны өдөр Шинэ барга зүүн хошууны “Галбар суман хурд” гал уяачийн залуу уяачид хамтран гал уяачийн мялаалгын найрыг зохион байгууллаа.
“Галбар суман хурд” бол Шинэ барга зүүн хошууны 48 уяачдаас бүрдсэн гал уяа юм. Зуны уяаны цаг болбол уяа сойлгоо нэгтгэж, мэдлэг, мэргэжилээ дээшлүүлэх зорилгоор сэтгэл нэгдэн байгуулсан.
Мялаалгын найрыг 2018 оноос нааш Шинэ барга зүүн хошууны “Уяачдын нийгэмлэг” цолгорсон “Хошуу алдарт уяач”, “Сумын алдарт уяач”-даа алдаршуулан шагнах, гал уяаны адууны үйлсийн зүтгэлтнээ шагнах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэдэг. Шинэ барга зүүн хошууны “Уяачдын нийгэмлэг”-ээс олгосон таван “Хошуу алдарт уяач”, дөрвөн “Сумын алдарт уяач”-д цолыг гал уяаны залуучуудын есөн даагаар шагнажээ. Мөн ч Галбар нутгийн гурван “Дархан уяач”, гал уяаны 100 -аас дээш адуу малжиж байгаа есөн“ шилдэг адуучин”-аа шагнаж урамшууллаа.
“Галбар суман хурд” гал уяачийн мялаалгын найраар дамжуулан гал уяачийн хамт олны уур амьсгалыг сайжруулж, хамтдаа нэгдэн уяач мэргэжлээ улам дээшлүүлж, адууны үйлсийн хөгжлийг өргөжүүлэх зорилгоо бүтээж чадсан юм.
Эх сурвалж: Хөлөн-буйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй