
Уран зураач Го жингийн дундад дорнодын төмөр замын хуучин барилгын зураасан зургийн үзэсгэлэн Шинэ барга баруун хошуу, Манжуур, Хөлөнбуйр, Заланайл, Арун хошуу, Харбин зэрэг хот хошуугаар хэдэнтээ дэлгэгдсэн байдаг. Түүний сор бүтээлүүдийн нэгээхэн хэсэг нь энэ ажээ.

Түүний уран бүтээл олон арван шагнал хүртсэн. Тухайлбал, 2017 оны 6 сард Америкийн Калифорн мужийн Лос-Анжелист болсон олон улсын тосон зургийн үзэсгэлэнд тусгай урилгаар оролцож байсан гээд түүний чансааг илтгэх шагналууд цөөнгүй.

Го жин Хай нь 1962 онд Хөлөнбуйрын хамгийн өндөр оргил болох Хянганы их даваанд төмөр замын ажилчны хүү болон мэндэлжээ. Тэр Өвөр Монголын Хөлөнбуйрын их сургуулийг зураач мэргэжлээр төгссөн мэргэжлийн уран зураач.

Өдгөө тэрээр улсын зэрэглэлийн модон сийлмэлч, Хөлөнбуйр хотын гуравдугаар удаагийн Улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн гишүүн, Хөлөнбуйр хотын уран бичлэгтний нийгэмлэгийн тэргүүлэгч юм.
Баярт, Цэнгэл, Саруул