Хөлөнбуйрын үзсгэлэнт гоо байгалийн үзэмж олон орны жуулчдын сонирхлыг татдаг. Мөн зөвхөн дэлхийд ховорхон байгалийн үзэмжээр зогсохгүй, эрт үеийн асар их өв соёлоор баялаг нутаг билээ. Тус аймагт дөч гаруй үндэстэн ястан аж төрдөг учир олон ястны идээ ундаа, хувцас хэрэгслэл зэрэг төрөл бүрийн уламжлалт өв соёлтой танилцах боломжтой.
Бид энэ удаа дөрвөн улирлаа дагаж байгалийнхаа ганган өвөөр гангарахын зэрэгцээ улирлаа дагаж олон соёлын нандин өвөөр чимэглэгдсэн Хөлөнбуйр нутгийг дурандаа буулгалаа.
Хөлөнбуйрын дөрвөн улирал таваараа та бүгдийг хүсэн хүлээж байна. Морилон саатаарай !
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Яргуй