Өвөр Монголын Баян-Нуур аймаг эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжүүлж байна

2022 оны 5-р сарын 3 өдөр

Хаврын улирал айлчилж, тариаланчинд тариа будаагаа тарьж, малчид төлөө тосож, унасан малгай авах завгүй байна. 
Энэ цаг үед Өвөр Монголын Баян-Нуур аймгийн төв Линхэ хотын Ган Жаомяо суурины Чи Пань Цүнь тосгоны өндөр стандартд нийцсэн эрдэнэ шишийн үйлдвэрт ч мөн адил жижиг оврын машин механик бордоо цацаж, үр суулгаж, дуслын гуурс тавьж, газрын нимгэн хуванцраар хучих зэрэг дундаршгүй их ажил ундарч байна. Чи Пань Цүнь тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Лю Жимин хэлэхдээ, тосгоны 800 га тариалагийн талбайн 133 га газарт улаан буудай, бусад 666 га газарт эрдэнэ шиш тариалж, 5-р сарын эхээр тарьж дуусгах төлөвтэй байгааг онцоллоо. Харин Чи Паньцүнь тосгонтой зэргэлдээ оршдог Шэн Фэн тосгонд сүүний үнээний фирм ажиллуулан, стандартчилсан үнээний хашаа саравч байгуулжээ. Тус тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Жя Жиньдүн: "ухаалаг, өндөр чанартай, эрчимжсэн тариалан мал аж ахуйг хөгжүүлснээр анх  30 гаруй үнээтэй байсан бол өдгөө 3800 гаруй саалийн үнээ, 500 гаруй тугалтай болж хөгжөөд байна" хэмээн дурджээ.  Түннчлэн Ган Жаомяо суурины дэд дарга Жя Инчүнь эрдэнэ шишийн ургацын байдалтай танилцах зуур нийт суурины хэмжээнд 21 мянган га газрын 80%-д нь улаан буудай, эрдэнэ шиш, шош зэрэг үр тариа тарьж байгаагаа онцоллоо.

Шар Мөрөн буюу Хатан Голын Өвөр Монголын Баян-Нуур аймаг дахь хэсгийг "Бор тохой" гэж нэрлэдэг. Бор Тохойн нутаг умард өргөргийн 40 градуст оршдог тул хөдөө аж ахуй хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс юм. Сүүлийн жилүүдэд тухайн нутаг уул ус, ой шугуй, нуур бүрд, тал нутгаа ерөнхийлөн засаж, нэг хоёр гуравдугаар үйлдвэрлэлийг гүнзгий уялдуулан хөгжүүлж, үр тариа, мах, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Баян-Нуур хотын дэд дарга Гө Жаньжян хэлэхдээ, Өдгөө Баян-Нуур аймгийн ногоо хүнсний стандартчилсан баазын талбай 133 гад хүрч, хөдөө аж ахуй мал аж ахуйн нийлүүлгийн хэмжээ 500 мянган тонноос давж, Бор Тохойн Шюй Хуа маркийн гурил, Ба Мей маркийн хонины мах, Шэн Мү эко сүү зэрэг нь Хятадын зах зээлд борлуулагдаж байна гэжээ.  

ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй мал аж ахуйн танхимын хэвлэлийн төлөөлөгч Ван Юйфэн хэлэхдээ, Бор Тохойн бүс нутаг бол ӨМӨЗО-ны орчин үеийн хөдөө аж ахуй мал аж ахуй хөгжүүлж буй үлгэр жишээ нутаг юм. Өвөр Монгол мал аж ахуйн орон байснаасаа эрчимжсэн хөдөө аж ахуйн орон болсон. Өдгөө сүү, хонь үхрийн мах, төмс, ноолуурын аж үйлдвэрийн гинжин хэлхээг үүсгэж, сүүний аж ахуйг түлхүү хөгжүүлж, сүү болон эрдэнэ шишийн хоёр төрөлд 100 тэрбум юанийн хүчин чадал бүхий аж ахуйн хөгжүүлж, хонин үхрийн мах, төмс, булаан буудай зэрэг 10 тэрбум юанийн хүчин чадалтай арван аж ахуйн нэгж байгуулж, хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнээрээ Хятадад тэргүүлэхийг хүсэн эрмэлзэж байна гэжээ. 
 
Ийнхүү Өвөр Монгол Хятадын эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чухал бааз болж, сүү, хонь үхрийн мах, ноолуур, өвс тэжээлийг хэмжээгээрээ Хятадад тэргүүлж, жил бүр гадагшаа 20 сая тонн үр тариа, 5 сая тонн сүү, 1 сая 500 мянган тонн мах тогтмол гаргаж байна. 

Эх сурвалж: HTTPS://MONGOL.CRI.CN
ХӨЛӨНБУЙР ӨДРИЙН СОНИН СОДБИЛЭГ, ЯРГУЙ

  • Туяа
  • 75
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313