Хятад-Лаосын төмөр зам ашиглалтанд орсноор стратегийн хувьд өндөр ач холбогдолтой байна

2022 оны 3-р сарын 16 өдөр

Хятад-Лаосын төмөр зам нээгдээд 100 хонож байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Энэ хугацаанд Хятад-Лаосын төмөр замын Лаос хэсэгт зорчигч болон ачаа тээвэр эрчимтэй хөгжиж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө нь улам нэмэгдсээр байгаа юм. Зорчигч болон ачаа тээврийн ноогдол ашгийг гаргаснаар энэ чиглэлийн хүмүүсийн зорчих хөдөлгөөн ихээхэн хөнгөвчлөгдөж, зам дагуух эдийн засгийг эрчимжүүлж байна гэж мэдээллээ.
Энэ сарын 12-ны байдлаар Хятад-Лаосын төмөр замын Лаос хэсэг 362 суудлын галт тэргийг ажиллуулж, 187 мянган зорчигч тээвэрлэж, галт тэрэгний дундаж ачаалал 65.1 хувьд хүрсэн байна.
Нийслэл Вьентьянаас ирсэн Лаосын хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг аялагч Ну-И:
-Лаос-Хятадын төмөр зам Лаосын нийгэмд илүү их хөгжлийг авчрах болтугай. Хятад-Лаос төмөр замын "Лан Кан" EMU галт тэргэнд суух нь ая тухтай, цаг хугацаанд хэмнэлттэй учир аялал жуулчлалын салбарт эерэгээр нөлөөлж байна. Вьентьян өртөө нь Лаос хэсгийн хамгийн том зорчигч тээврийн буудал бөгөөд хамгийн их зорчигч урсгалтай өртөө юм. Нээгдсэн цагаасаа хойш 70 мянга гаруй, өдөрт дунджаар 700 гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Вьентьян өртөөний дарга Жү Инхун хэлэхдээ Өнгөрсөн 100 хоногт Хятад, Лаосын ажилчид нягт хамтран ажиллаж, хамтдаа хичээн, Лаосын ажилчид бие даасан зорчигч тээврийн боловсон хүчин болсныг дурджээ.
Эх сурвалж : https://mongol.cri.cn/ Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй

  • Туяа
  • 437
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313