ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДОРНОД АЙМАГТ АЙЛЧЛАВ

2017 оны 12-р сарын 20 өдөр
\"\"ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нутгийн Эрүүл мэндийн яамны нэгдүгээр орлогч Шовдра Иван Иванович тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт айлчиллаа. Төлөөлөгчид айлчлалын хүрээнд БОЭТ, аймгийн ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй танилцсанаас гадна аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зочдыг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр хоёр талын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Мөн эрүүл мэндийн салбарт туршлага солилцох, эмч нарыг сургалтад хамруулах, мэргэшүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, хил орчмын халдварын хяналт, зоонозын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ  уламжлав.

Дорнод аймагт сүрьеэ, улаан бурхан, салхин цэцэг гэх мэт элбэг тохиолддог халдварт өвчнүүд Өвөрбайгалийн хязгаар нутагт мөн адил цаг үе, улирлын чанартай дэгддэг тухай орлогч сайд Шовдра онцлоод эдгээр халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр бүс нутгаараа хамтран ажиллах хэрэгтэй гэв. Түүнчлэн бага насны хүүхдэд зонхилон тохиолддог хөхүүл ханиад, томуу томуу төст өвчин нь эрүүл мэндийн салбарынхны гол анхаарах асуудал төдийгүй хүүхдийг багаас нь халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-д хэрхэн арга хэмжээ авч ажилладаг тухай туршлагаа хуваалцлаа. Тус аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд өнгөрсөн наймдугаар сард Чита хотод зочилж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, уг хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм. 

  • Отгонтуяа
  • 739
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313