Цаст, мөст Өвөр Монгол та бүхнийг урьж байна

2022 оны 1-р сарын 24 өдөр

      Сүүлийн үеийн мэдээллээс харахад улсын хэмжээнд мөсөн болон цасан спортоор хичээллэдэг хүн 346 саяд хүрчээ. Манай улс “300 сая хүнийг мөсөн болон цасны спортод оролцуулах" зорилт биелсэн байна. Бээжингийн Өвлийн олимп, мөс, цасан спортын төрлүүд түгээмэл болсон нь Өвөр Монголд хөгжлийн шинэ боломжийг авчирлаа. Хөх хотын Тайвэй, Морины дэл буюу Мазүн уулын цанын бааз, Бугат хотын Күньлүнь олон улсын цанын бааз, Ордос хотын Жючэнгүн олон улсын цанын бааз, Улаанцав хотын Дайхай олон улсын цанын бааз гээд Өвөр Монголд олон цанын баазууд ажиллаж байна. Цана сонирхогчид хүссэн хурдаараа гулгаж өвлийн спортын сайхныг мэдэрсээр. ӨМӨЗО-ы Жалан айл хотыг улсын хэмжээний цанын аялал жуулчлалын 12 баазын нэгээр сонгосон. Ийнхүү Жиньлуншань цанын бааз интернетэд алдартан, оддын очих дуртай газар болжээ. Өвлийн олимпыг угтан Өвөр Монголын Ордос хотын Эзэнхороо хошууны 27 бага, дунд сургуулийн биеийн тамирын хичээлийг цанын бааз руу "нүүлгэж" цас, мөсний баяр хийв. Бээжин, Тяньжинд цана сонирхогч 30 мянга гаруй хүн Өвөр Монголын Улаанхад хотын Мэй Линь Гү олон улсын цанын баазад хүрэлцэн ирж, зориулалттай мэргэжлийн зам дээр хурдаа сорилоо.  Өвөр Монголын өвлийн спортын нийгэмлэг цанын спортын нэгдүгээр зэрэглэлийн багш бэлтгэх сургалт зохион байгуулж, 30 цана сонирхогч олон нийтэд шинжлэх ухаанч, үр өгөөжтэй заавар зөвлөгөө өгч, иргэдийг өвлийн спортоор хичээллэхэд  туслах болно. Соёл, аялал жуулчлалын яам, Улсын радио, кино, телевизийн ерөнхий газар болон бусад яам, хэлтсүүд Бээжин, ӨМӨЗО, Хэбэй муж зэрэг Хятадын хойд хэсгийн бусад долоон муж, бүс нутаг, хотуудтай "2022 оны умард бүсийн мөс, цасны аялал жуулчлалыг гадаадад сурталчлах улирал"-ынг эхлүүллээ. 2022 онд Өвөр Монгол аялал жуулчлалын салбарын удирдлагууд тус сдорт дахь чанартай өөрчлөлтийг хурдасгаж, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулан, аялал жуулчлалын салбарыг бэхжүүлж, аялал жуулчлалын зах зээлийг өргөтгөж, соёл, аялал жуулчлалын гүнзгий уялдааг ахиулан, өндөр чанартай аялал жуулчлалын үйлчилгээний хангалт, нийлүүлэлтийг тасралтгүй нэмэгдүүлнэ гэв.  Ийнхүү олон нийт өвлийн спортод дурлаж, "хүйтэн нөөц" нь "халуун аж ахуйн" болж, мөс цаст уул ус нь ч бас үнэлж баршгүй баялаг болсоор.  "Үзэсгэлэнт байгаль" үзэж, "Сайхан түүх"-ийг өгүүлж, Өвөр Монгол мөс, цасны аялал жуулчлалыг дэлхийд сурталчилж байна.

Ирэлт: http://www.solongonews.mn/ ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 422
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313