Олон орны тамирчид Бээжингийн өвлийн олимпод гарамгай амжилт гаргахыг эрмэлзэж байна  

2022 оны 1-р сарын 18 өдөр

      2022 оны Бээжингийн өвлийн олимп нээгдэх хугацаа улам дөхөж, дэлхийн олон орны тамирчид олимпод оролцох сүүлчийн шатны бэлтгэлдээ ороод байна. Канадын сноубордын тамирчин  Марк Лее МкМоррисын хувьд өвлийн олимпоос алтан медаль хүртэж үзээгүй, Сочигийн болон Пёнчаны өвлийн олимпод тэрбээр саадтай налуугаар уруудах ур чадварын бага төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Марк Лее МкМоррис хэлэхдээ: “Энэ удаагийн Бээжингийн өвлийн олимпод оролцохоор бэлтгэлээ сайн базаасан, өмнө нь дандаа хүрэл медаль авч байсан болохоор энэ удаад медалийн өнгөө хувиргахыг хүсэж байна. Би бусад тэмцээн уралдаанаас алт, мөнгөн медаль олныг авсан,  техник ур чадварын хувьд бусдаас илүү болохоор энэ удаад алтан медаль авах эрмэлзэл дүүрэн байна” гэлээ.  Алтан медалийн төлөө тэмцэлдэх нэгэн тамирчин бол Австрийн эмэгтэй сноубордын алдарт тамирчин Анна Гассер юм. Энэ тамирчны тухайд тэмцээний үер агаарт бүтэн гурав хагас хойш тонгорох хэцүү үзүүлбэрийг гаргууд эзэмшсэн байдаг. Анна Гессар хэлэхдээ “Би удаа дараагийн тэмцээнд оролцохдоо маш их догдолдог, энэ удаад бэлтгэл маш сайн хангагдсан, энэ жилийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, ялангуяа Бээжингийн өвлийн олимпод дээд амжилт гаргахыг хүсэж байна” гэжээ. Үүнээс гадна, Америк, Норвеги, Израилийн баг тамирчид болон дасгалжуулагч нар ч Бээжинд очиж өвлийн олимпод оролцохыг тэсэн ядан хүлээж байна. Тэд Хятад улс өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тухайн орон нутгийн цагаар 2022 оны 01-р сарын 09-нд АНУ-ын Бобслейн баг Германы Винтербергт болсон ДАШТ-нд  оролцжээ. АНУ-ын Бобслейн багийн гишүүн Хантер Черч хэлэхдээ: “Бээжинд очиж өвлийн олимпод оролцох завшаан тохиосон явдлыг би дэлхий нийтийн эв нэгдлийн илэрхийлэл  гэж үзэж байна. Бээжингийн өвлийн олимпын гоёмсог үзэсгэлэнтэй талбай заал, өвлийн олимпын гайхамшгийг мэдрэхийг хүсэн хүлээж байна. Би баг тамирчдынхаа хамтаар тэмцээний талбарт өрсөлдөгчидтэйгөө ур чадвараа сорих болно” гэсэн юм. Норвегийн Кёрлингийн холимог багийн гишүүн Кристин Скаслиен хэлэхдээ: “Би Бээжингийн Кёрлингийн тэмцээний талбайг зургаас харлаа, маш гоё санагдаж байна. Бээжинд очиж өвлийн олимпын тэмцээнд оролцохыг бид тэсэн ядан хүлээж байна” гэв. Израилийн Үндэсний Олимпын Хорооны дарга Иаел Арад хэлэхдээ: “Манай тамирчид Бээжинд очиж, тэмцээндээ оролцон, мөрөөдөл тэмүүллээ биелүүлэх нь хамгийн чухал юм. Учир нь тэд энэ удаагийн өвлийн олимпод хүрч ирэхийг маш удаан хүлээсэн. Өвлийн олимп товлосон хугацаандаа зохион байгуулагдах болсонд тунчиг баяртай байна. Зохион байгуулагч Хятад улс өвлийн олимпыг маш сайн зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Зураг:
1.Израилийн Үндэсний Олимпын Хорооны дарга Иаел Арад
2.Пёнчаны өвлийн олимпын аварга Анна Гассер
3.2014 оны Сочигийн өвлийн олимпын сноубордын эрэгтэйн саадтай налуугаар уруудах ур чадварын тэмцээнд Марк Лее МкМорисс хүрэл медаль хүртсэн юм.
4. 2018 оны Пёнчаны өвлийн олимпод оролцсон Норвегийн Кёрлингийн тамирчин Кристин Скаслиен
 

https://mongol.cri.cn/, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 482
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313