“Романтик тал нутаг” бүжиг ”Бадамлянхуа” шагнал хүртлээ

2022 оны 1-р сарын 12 өдөр

Өвөр Монголын бүжигчдийн нийгэмлэг сонгон шалгаруулалтаа хийлээ. ӨМӨЗО-ы Үндэсний дуу бүжгийн хүрээлэнгээс бүтээл "Романтик тал нутаг" бүжиг Хөх хотын Соёлын Аялал эЖуулчлалын Хөрөнгө Оруулалтын Групп 43 оролцогчоос шалгарч “Бадамлянхуа” шагнал хүртэв. Ийнхүү тус хүрээлэнгээс энэ шагналыг хүртсэн гурав дахь бүжгийн бүтээл болжээ.

"Романтик"-ын цаана бүх жүжигчдийн шаргуу хөдөлмөр бий. Сайхан дүр төрхийг бий болгохын тулд Мэргэн л гэхэд богино хугацаанд 17 кг жин хассан. Жүжигчин бүсгүй бэлтгэлийн үеэр тоглолтын төхөөрөмжид цохиулж, толгойноос нь цус гарсан ч тоглолтоо хийхээр зүтгэсээр байсан гэх. Бараг л бүх хүн бэртсэн ба тэд бага сага эм түрхээд л үргэлжлүүлэн бүжгээ бүжиглэдэг байжээ. "Бадамлянхуа шагнал"-ын тайзнаа хамгийн сайнаараа тоглохын тулд жүжигчид хөдөлгөөндөө, нарийн ширийн зүйл бүрийг орхилгүй дахин дахин бэлтгэлээ хийдэг байлаа. Хятадын бүжигчдийн холбооны дарга Фэн Шуанбай "Романтик тал" бүжиг нь амьдралын хүчтэй онцлогтой ба ардын бүжгийг бүтээхэд өвөрмөц алхам хийсэн гэжээ.  Өмнө нь Хөх хотын Соёлын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын группийн Үндэстний дуу бүжгийн театр  нь "Говийн элсэн манхан", "Өвөө" бүтээлээрээ Хятадын бүжгийн 9, 11 дэх удаагийн "Бадамлянхуа" шагналыг хүртэж байсан юм. Ийнхүү Хятадын бүжгийн дээд шагналыг арван жилд гурван удаа хүртлээ.

http://www.solongonews.mn/,ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 232
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313