Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музейтэй танилцана уу?

2022 оны 1-р сарын 11 өдөр

Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей нь 1983 оны 12-р сарын 05-нд анх албан ёсоор нээгдэж, Хятад улсынхаа хамгийн эртний шинжлэх ухаан технологийн музейн нэг болж байв. Хөх хотын Синьхуа зүүн замын хойд талд, Өвөр Монгол музейтэй залгаа байрлах одоогийн шинэ байрандаа 2014 онд нүүж оржээ. 460 сая юанийн хөрөнгө оруулалттай баригдсан энэхүү шинэ байр нь нийт 48300 метр квадрат талбайтай, хүүхдийн тоглоомын талбай, эрэл хайгуул, шинийг бүтээх ба биечлэн оролцох, амьдрал ба эрүүл мэнд, эх дэлхий ба гэр орон, гайхамшигт далай тэнгис, технологи ба ирээдүй, орчлон ба сансар огторгуй, ухаалаг орон зай зэрэг арван танхимтай. Математик, физик, хими, одон орон, газарзүй, биологи, амьдралын ухаан, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, сансрын технологи, эрчим хүчний технологи, мэдээллийн технологи зэрэг олон арван мэдлэгийн салбарыг хамарсан байна.

Шинжлэх ухаан, технологийн музейн хамгийн сонирхолтой хэсэг нь олон төслийг биечлэн мэдрэх боломжтой юм. Энд ирснээр хүүхдүүд хөөрхөн гараа, бяцхан тарихаа хөдөлгөн шинжлэх ухааны мэдлэг эзэмшээд зогсохгүй шинжлэх ухааны салбарт ухаангүй дурлах болно.

  • Туяа
  • 488
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313