Өвлийн олимпыг урамтай угтан Хятадын мөрөөдлийг хамтдаа бүтээнэ

2022 оны 1-р сарын 10 өдөр

Сарын дараа Цагаан хэрмийн гадна орших уулархаг хот болох Жанжякөү хотод нижгэр наадам болно.Сүүлийн долоон жил энд нэг зорилгын төлөө өдөр бүр шаргуу ажиллаж амлалтдаа хүрлээ. Өвлийн олимпын бэлтгэлийн үеэр Жанжякөү төрөл бүрийн бүтээн байгуулалтын ажлыг чанартай, үр ашигтайгаар ахиулсан байна. Үүний зэрэгцээ уулын хот "хүр хорхойгоо эрвээхэй болгож" өндөр чанартай бүтээн байгуулалтын замд гарч, Янжао газрын мөс цасан спортын галыг  бадраав. Бүх бэлтгэл ажил бэлэн болж нээлттэй, багтаамжтай уулын хот өвлийн олимп эхлэхийг хүлээж байна. Чунглигийн Өвлийн олимпын гол бүс нь эртний улиас модон дунд цасан талбайнууд зонхилдог. Үндэсний цанын харайлтын төвийн хоёр талын хөндийд гүйлтийн цанын үндэсний төв, биатлоны үндэсний төв байрладаг. "Мөсөн хаш " нь өмнө гурвыг холбоод Холгүйхэн, Юндин ордон талбайнууд уулын цаанаас сүндэрлэнэ. Саяхан Бээжингийн өвлийн олимпын сүүлчийн "Бээжинд уулзах" цуврал туршилтын үйл ажиллагаа-Биатлоны олон улсын сургалтын долоо хоног энд өндөрлөлөө. Энэ өвлийн олон туршилтын үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, дасгалжуулагчид болон сорилтод оролцогчид Хятад улсын Өвлийн олимпын төслийг барьж байгуулсан тухай  мэргэн ухаан, хүчин чармайлтыг гүнээ мэдэрсэн байна. Биатлоны үндэсний төвд өвлийн олимпын наадмын үеэр биатлоны 11 төрлийн тэмцээн явагдана. Цэнгэлдэх хүрээлэнгийн менежер Чен Гуохуй хэлэхдээ "Байгалийн төлөв байдлыг дээд зэргээр хадгалахын тулд замын дизайныг олон удаа харуулсан. Гол горхи, ландшафтын нуурууд нь гүйлтийн талбайд бие биенээ нөхөж байгаа нь цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий дүр төрхийг сайжруулж байна". Тэмцээний дараагаар олон улсын тэмцээн, мөс, цасан спортыг сурталчлах талбайг өндөр стандартын дагуу барих боломжтой. Бээжингийн өвлийн олимпын цасны төслийн гол газар болохын хувьд, өнгөрсөн долоон жилийн хугацаанд Жанжякөү Юндин цэнгээний газруудыг сэргээн засварлаж, шинэчлэн байгуулж, эртний улиасны талбайг шинээр барьж, өвлийн олимпын 76 төслийн бүтээн байгуулалтыг ахиулж, орон байр, нийтийн хоол, эмнэлгийн тусламж үйлчилгээ, Аюулгүй байдал, тээвэр, сайн дурын ажилтнууд зэрэг үйлчилгээний баталгааны хөтөлбөрийн  асуудлууд гаргажээ.

Жанжякөү хотын ашиглалт, байгаль орчны барилгын удирдлагын штабын ерөнхий командлагч, Жанжякөү хотын дарга Жао Вэньфэн хэлэхдээ "Өнөөг хүртэл Жанжякоү өвлийн олимпын бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө чанартай хийж дуусгаж, амжилттай зохион байгууллаа. Цуврал сорилын тэмцээний үеийн ажиллагаа, командын систем үр дүнтэй ажиллаж бэлэн боллоо". Өвлийн олимпын нээлт Хятадын уламжлалт сар шинийн баяртай давхцаж, хаврын эхэн сар тохиож байна. Чунлид "Өвлийн олимпыг угтах, хот хөдөөгийн соёл иргэншил, байгаль орчныг сайжруулах үйл ажиллагаа"-ын баяр баясгалан, эв найрамдлыг хангах төрөл бүрийн үйл ажиллагаа болно. Цэвэр цэмцгэр, нээлттэй, хүртээмжтэй хотын дүр төрхөөр Өвлийн олимпыг угтаж байна. "Цаст орон"-ны анхны алхам Чунгли нь хамгийн их цасыг 150 хоног хадгалдаг ба олон улсын хэмжээнд "Дэлхийн цанаар гулгах хамгийн тохиромжтой газруудын нэг" гэж тооцогдож "Дорнын Давос" хэмээн нэрлэдэг. Өвлийн олимпын бэлтгэл ажил нь орон нутгийн мөс, цасны салбарын хөгжилд хүчтэй түлхэц өглөө.

Чунли дүүргийн биеийн тамирын товчооны дарга Тянь Юнжүнь хэлэхдээ "Чунли хотод долоон том цанын бааз байдаг. Үүний дөрөв нь  хятад улсынхаа эхний аравт багтдаг ба нийт 162 километр бүх түвшний цанын замтай. "Өнгөрсөн цасны улиралд бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алс Дорнодын цом болон бусад олон улсын болон дотоодын өндөр зэрэглэлийн 110 төрлийн тэмцээн зохион байгуулсан. Мөн Чунгли хотод жил бүр олон улсын шигшээ багууд бэлтгэл хийдэг" гэв. Энд  гэрлэн дохиогүй нэг л зам бий. Тэр нь Чунглигийн уул дүр төрх юм. Өнөөгийн "Цаст орон" нь архитектурын бүх төрлийн өвөрмөц хэлбэр дүрстэй, бүх чиглэлд тархсан ухаалаг тээвэр, гудамж дагуу цанын дэлгүүрүүд, дотоод гадаадын брэндүүд, төрөл бүрийн зэрэглэлийн ресторан, зочид буудлууд, иж бүрэн тоног төхөөрөмжтэй олон улсын орчин үеийн мөс, цасан хотхон юм. "Хоёр хурдны галт тэрэгний буудалтай жижиг муж" гэж Чунлигийн ард түмэн өнгөрсөн хугацаанд бодож зүрхлээгүй зүйл юм. Бээжингээс өндөр хурдны галт тэргээр Чунлид нэг цагийн дотор хүрэх боломжтой. Бээжин, Тяньжин хотын иргэдийн очих дуртай цанын бааз болжээ. “Чунлид хавар цэцэг дэлгэрч, зундаа сэрүүн, намар зуугаалан, өвлийн цанаар гулгадаг. Чунлид ирэх жуулчдын тоо жил бүр 15 хувиар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд 40 гаруй одон зэрэглэлийн зочид буудалтай болсон” гэж Чунли дүүргийн соёлын аялал жуулчлалын товчооны орлогч дарга Лян Лифан хэлэв. 

Өвлийн олимп "мөс, цасны спортын халуурал"-ыг авчирлаа

Дуулга, цасны шилтэй, нүүрээ хамгаалж, бээлий өмсөн Фулон цанын баазын энгэрээр давхиж байгаа Тяньжиний цана сонирхогч Ван Жяныг 72 настай гэхэд итгэхгүй. "Улсаас 300 сая хүнээ мөс, цасны спортоор хичээллээрэй" гэж уриалж байна. Би үүнийг сониуч зангаараа туршиж үзэхээр ирсэн. Би донтоно гэж бодоогүй. Энэ  үнэхээр "хурд болон хүсэл тэмүүлэл" юм. Насаа мартчихсан юм шиг санагдлаа "гэж  Ван Жянь хэлэв, тэрээр таван удаа дараалан ​​Цасны улиралд цанаар гулгасан билээ. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Чунгли мөстсөн ч Юндин, Тай-ьу, Ванлун, Фулонг зэрэг цанын баазуудын дүр зураг тодорч, улс орны өнцөг булан бүрээс цана сонирхогчид цугларч баяр баясгаланг эдэлжээ.

Ши Вэй цанын гулгалтын сургагч багшийн хувьд "мөс, цасны спортын халуурал"-ын талаар гүн гүнзгий ойлголттой : "Өмнө нь маш залуу, ахмад настнууд цөөн ирдэг байв. Одоо 11 сартай хүүхэд, хоёроос гурван настай хүүхэд, 70-80 настай өндөр настан бүгд цас мөсөн спортод оролцдог болжээ. "Гурван жилийн өмнө Фулон цанын баазын цанын багш нарын тоо 80 байсан бол одоо 280 гаруй болжнэмэгджээ. Цана сонирхогчид Бээжин, Тяньжин, Хэбэйгээс Хайнан, Гугандун, Шанхай, Өвөр Монгол болон бусад газруудад хүрээгээ тэлжээ. Хамгийн оргил үедээ Чунли дахь цанын долоон томоохон бааз нэг өдрийн дотор 27,000 цаначдыг хүлээн авсан байна.  "Сургууль долоо хоногт хоёр биеийн тамирын хичээлтэй. Уран гулгалт, тэшүүр, кёрлинг, шайбтай хоккей, гүйлтийн цана болон бусад спортыг дэлгэрүүлж байна" гэж Чунли дүүргийн Шиваньзи бага сургуулийн ёс суртахууны боловсролын захирал Ван Вэнь хэлэв. Чунглид 8000 гаруй сурагч мөс, цасны спортоор хичээллэжээ. Энэ бол Хэбэй мужийн "Мөс, цасны спорт хотхонд орж буй"-ын тод дүрслэл юм. Мэдээллийн дагуу, өнөөг хүртэл Хэбэй мужийн 16 мянга гаруй сургууль оюутны хотхоны мөс, цасны арга хэмжээг зохион байгуулж, 12 сая гаруй сурагчийг оролцуулж, аж ахуйн нэгж, айл өрх, олон нийт, хөдөө тосгон, хөдөө орон нутаг болон төрийн байгууллагуудын мөсөн болон цасны спортод оролцогчдын тоо 30.48 сая хүрчээ.

Мөс, цасны арга хэмжээ зохион байгуулсан нь аль хэдийн алдартай болсон. Саяхан Хэбэй мужид болсон мөс цасны 3-р наадамд нийт 5000 шахам хүн оролцож, нийт цар хүрээ, оролцогчдын тоо, хамрах хүрээ дээд амжилтад хүрсэн байна. Одоогоор тус мужийн хэмжээнд 38 мянга орчим мөс, цасны үйл ажиллагаа зохион байгуулагдаад байна. www.solongonews.mn/,ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

 

  • Туяа
  • 434
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313