Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 30-нд Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хотын мөс цасны 16-р наадам нээлтээ хийлээ. Уг наадмыг Хянган аймгийн намын хороо, захиргаа, Рашаан хотын намын хороо, захиргаа болон Хянган аймгийн соёл аялал жуулчлал спортын газар хамтран зохион байгуулав. "Өвлийн олимпын мөрөөдөл Цас мөсний баясал" уриан дор болсон энэ наадам нь өвлийн олимпыг дэмжиж, олимпод оролцох бүх тамирчдад амжилт хүслээ. Энэ жилийн мөс цасны наадмын нээлтийн ёслолын ажиллагааг анх удаагаа онлайн хэлбэрээр шууд цацаж, Рашаан хотын түүх соёл, аялал жуулчлалыг багтаасан 5 хэсгээр дамжуулан Рашаан хотын өвөрмөц дүр төрхийг бүх талаар харуулж чадав. Нээлтийн ёслолын үеэр, Хянган аймгийн дарга Сүх, Рашаан хотын дарга Ван Шиохуань нар үг хэлж, Рашаанд айлчлах урилгыг бүх хүнд хүргэлээ. Мөн дэлхийн аварга, нэрт жүжигчин, Соёлын тэргүүний ажилтнууд Рашаанд хүрэлцэн ирж, Рашаан хотыг сурталчлан танилцуулах ажиллагаанд оролцов.
http://www.solongonews.mn/ ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл