Иргэдийн амьдрал ямар байна вэ

2022 оны 1-р сарын 6 өдөр

             2021 онд Ши Жиньпин даргын хувьд Хятадын иргэдийн амьдрал ямар байв? Тэд ямар зүйлд санаа зовниж, юунд бухимдаж байна вэ гэдэг асуудал сэтгэлд нь байнга уяатай явдаг  байлаа. Тэрээр очсон газар бүртээ би хөдөө тосгон, хорооллуудаар орж иргэдийн маань амьдрал ямар байгааг олж харж ойлгодог. Иргэдийн аз жаргал бол улс орны хамгийн том асуудал юм. 2021 онд дунд бага сургуулийн сурагчдын дарамт их байгаа нь албан журмын боловсролын салбарын хамгийн сэгэл  эмзэглүүлсэн асуудал байлаа. Ши Жиньпин дарга энэ асуудалд анхаарлаа чиглүүлж цохон тэмдэглэхдээ, намын боловсролын чиг шугамыг бүх талаар хэрэгжүүлж, ёс зүйтэй хүнийг бэлтгэн хүмүүжүүлэх, боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлж, иргэд сэтгэл ханамжтай боловсрол эрхлэх хэрэгтэй. Хятадын Засгийн газар үүний дараа  албан журмын боловсролын шатны сурагчдын дасгал даалгаврын ачаалал болон хичээлээс гадуурх сургалтын дарамт их байгаа асуудлыг зохицуулах, уг хоёр зүйлийн дарамтыг хөнгөлөх бодлого гаргасан юм: 2021 онд цар тахал ахин дахин давалгаалж, вирус мутацад орж, цар тахлын байдал хүндхэн байлаа. Ши Жиньпин дарга Цар тахалтай тэмцэх ажлыг өөрийн биеэр удирдан зохион байгуулж, гаднаас орж ирэх болон дотооддоо алдахаас сэргийлэх ерөнхий бодлогыг тогтоож, хөдөлгөөнт байдалд халдварыг тэглэх ерөнхий чиг шугамыг хэрэгжүүлж, хамгийн бага зардлаар хамгийн их амжилтыг олсон юм.  2021 онд Хятадын Засгийн газрын ихээхэн дэмжлэгтэйгээр Ахмадуудын асрамжийн үйлчилгээг гэр оронд нь, өөрсдөд нь ойртуулах ажлыг эрчимжүүлж, энэ ажилд төв санхүүгээс 1 тэрбум 100 сая юань зарцуулж, 42 бүс нутагт гэрээр болон хороололд ахмад настнуудын асрамжийн үйлчилгээ хангахыг дэмжиж, ахмадуудад чиглэсэн шинэчлэлт хийж, ахмадуудын гуанз гаргаж, асрамжийн үйлчилгээг гэрт нь хүргэж үйлчлэх ажил өрнүүлсэн юм.

 https://mongol.cri.cn/.  ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 725
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313