Бээжингийн өвлийн олимп дэлхийд "эв нэгдэл"-ийн хүчийг харуулна

2022 оны 1-р сарын 6 өдөр

      Сарын дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. Дэлхий нийт үүнийг тэсэн ядан хүлээж байна, энэ наадмаас цар тахлын нөхцөлд байгаа хүн төрөлхтөнд эв нэгдэл хийгээд хүсэл эрмэлзэл авчрахыг хүсэн хүлээж байна. "Илүү эв нэгдэл" хэмээх олимпийн уриан дор нэгдсэний дараа болж буй  өвлийн анхны олимпийн хувьд, Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулахтай давхцан дэлхий нийт олон сорилттой тулгарлаа. Цар тахал үргэлжлэн газар авч, улс орнуудын хооронд итгэлцлийн хямрал, санал зөрөлдөөн болон мөргөлдөөн тасралтгүй гарч, ялангуяа улс төрийн элдэв шуугиан энэ удаагийн спортын наадамд нөлөөлж байна. Энэ нөхцөлд, аливаа харш саадыг арилгаж, Бээжингийн өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулснаар, бүх орны ард түмний найрамдлыг батжуулж, хүндрэл бэрхшээлийг даван туулах гэсэн хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлж, олимпийн "илүү эв нэгдэлтэй" үзэл санааг  гэрэлтүүлэх нь дамжиггүй юм.  Бээжингийн өвлийн олимп ойртож байгаа энэ үед эв нэгдэлтэй хамтран ажиллаж, спортыг улстөржүүлэхийг эсэргүүцэх талаар Олон улсын хамтын нийгэмлэг уриалсаар байна. ОУОХ-ны Ерөнхийлөгч Бах 2022 оны мэндчилгэээндээ онцлохдоо: Бээжингийн өвлийн олимпийг Олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байгаа нь ойлгомжтой. “Олимпийн наадам улс төрийн санал зөрөлдөөнөөс давуу байх үзэл ойлголтыг хүн бүр хүндэтгэж чадвал бид  дэлхийг нэгтгэх эрхэм зорилгыг биелүүлж чадна” гэжээ.  НҮБ-ын Хятад дахь зохицуулагч Чан Чидэ саяхан гаргасан мэдэгдэлдээ "Цар тахал хүмүүсийн амь амьжиргааг сүйтгэж байгаа энэ үед Олимпийн наадам итгэл найдвар болон эв нэгдлийг төрүүлж байна. Бээжингийн Өвлийн олимп, Өвлийн Паралимпийн наадам ойртож буй энэ үед, бид эв нэгдэлтэй, найрсаг дотно байх болно. Америкийн уулын цанын алдартай тамирчин, Өвлийн олимпийн хошой алтан медальт Шифрин хэлэхдээ: "Өвлийн олимп бол зүгээр нэг спортын арга хэмжээ биш. Хамгийн чухал нь  дэлхий дахинд эв нэгдлийн үзэл санааг харуулж байгаа явдал юм. Бид дэлхий дахиныг нэгтгэж, спортоор дамжуулан нөхөрлөлийг мэдрэх болно" гэжээ.  Зуны олимпийн наадмыг зохион байгуулсан төдийгүй өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж буй анхны хот болохын хувьд Бээжин дэлхий дахины итгэлийг алдахгүй. Одоогоор Бээжингийн Өвлийн олимпийн бэлтгэл ажил сүүлийн шатандаа ороод байна. Тэмцээний 12 ордон талбайг бүрэн барьж дуусган, уралдаан тэмцээний болзол нөхцөлийг бүрэн хангалаа. Өвлийн олимпийн 3 хотхон, Хэвлэл мэдээллийн төв зэрэг тэмцээний бус ордон талбайнуудыг нэгэнт хүлээлгэн өгчээ. 2021 оны 10-р сарын 5-наас 12-р сарын эцэс хүртлэх хугацаанд тэмцээний 8 ордон талбайд олон улсын 10 төрлийн тэмцээн, Олон улсын долоо хоногийн 3 удаагийн бэлтгэл болон дотоодын хоёр удаагийн хэмжилт сорилтын арга хэмжээг дараалан зохион байгуулсан байна. Хилийн чанадаас 2000 гаруй тамирчин, багийн удирдлага, ажилтнууд ирж оролцох болно. Болгарын Үндэсний Спортын холбооны захирал, "Левский" үндэсний спортын клубын дарга Люсин Верчев саяхан  тэмдэглэхдээ: "Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд бэлтгэхийг төлөө, зохион байгуулагч тал холбогдох ажлуудыг бүрэн хийж дууссан байна, бүх ордон талбай, байгууламжууд бүгд бэлэн болжээ. Энэ нөхцөл байдал нь оролцогчид болон үзэгчдийн хувьд бараг л төгс төгөлдөр болсон байна" гэжээ.  Нэг сарын дараа Бээжин лавтайяа дэлхий дахинд "энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм" спортын өв тэгш наадмыг дэлгэн үзүүлж, олимпийн наадмын үзэл санааг бүрэн харуулж, дэлхий дахин халдварыг даван туулж, гэрэл гэгээлэг зүгт тэмүүлэхийг зорих болно. Дэлхий дахин Хятад улсыг хүсэн хүлээж байна. Хятад улс ч бэлтгэлээ сайтар базаасан байна. Эв нэгдэл бол хүчин чадал юм, ирээдүй рүү хамтдаа тэмүүлцгээе!

\Орчуулсан Ганаа\ \https:\mongol.cri.cn\.  ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 425
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313