Хятад улсын Төрийн явдлын хорооны эрдмийн цолын зөвлөлөөс Хөлөнбуйр дээд сургууль магистрын цол олгодог болсныг мэдэгдлээ. Ингэхдээ боловсрол судлал болон аялал жуулчлалын магистрын сургалт явуулах зөвшөөрөл олгожээ. Хөлөнбуйр хотын их дээд сургуулиуд магистрын сургалт явуулдаггүй байсан бол одоо орон нутгийн боловсролын салбарт шинэ дэвшил боллоо гэж үзэж байна. Орон нутгийн боловсролын салбар ийнхүү шат ахисан нь боловсролын чанар, зэрэглэл дээшилж суралцагчдын чадвар ахин орон нутгийн хөгжилд ахиц үзүүлэх юм.
Ирэлт: Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл