Өвөр Монголын палеонтологийн чулуужсан үлдэгдлийг хамгаалах судалгааны хүрээлэн Алшаа аймгийн Ма Зүншань нутагт Цэрдийн галавын үеийн палеонтологийн чулуужсан нөөцийн судалгаа хийж, палеонтологийн чулуужмал цуглуулах 10 цэгийг тогтоожээ. Үүний дотроос үлэг гүрвэлийн авгалдайн харьцангуй бүрэн гүйцэд чулуужсан яс олсон байна. 09-р сараас эхлэн Өвөр Монголын палеонтологийн чулуужсан олдворыг хамгаалах судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд Ма Зүншань нутагт нэг сар гаруй хугацаанд судалгаа хийн Цэрдийн галавын болон хожуу Юрийн галавын үеийн палеонтологийн чулуужсан ясыг цуглуулах 10 цэгийг тогтоосон. Анкилозавр, Игуанодон зэрэг үлэг гүрвэл болон яст мэлхийн чулуужсан ясыг олж илрүүлсэн байна. Тогтмол бус цуглуулгын ажлын явцад үлэг гүрвэлийн авгалдайн харьцангуй бүрэн гүйцэд чулуужсан ясыг олж илрүүлжээ.Өвөр Монголын палеонтологийн чулуужсан олдворыг хамгаалах судалгааны хүрээлэн нь цуглуулсан палеонтологийн чулуужсан олдворуудыг засан үнэлгээ өгч, Өвөр Монголын нутаг дэвсгэр дэх Цэрдийн галавын үеийн палеонтологийн чулуужсан ясны судалгааны цар хүрээ, гүнийг цаашид өргөжүүлж, энэ хугацааны биологийн хувьслын түүхэнд шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримт хангасан байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл