Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирус Эрээн хотын иргэдийн зүрх сэтгэлийг зовоож байна. Эрээн хотын аж ахуйн нэгжүүд, нийгмийн бүлгүүд, намын гишүүд мөнгөн тусламж болон эд материалыг хандивлаж, нийгмийн хариуцлагаа биелүүлж, тахалтай тэмцэхэд туслах бодит үйлдэл хийж буй билээ. Хүнсний ногоо, жимс жимсгэний нэгэн бөөний дэлгүүр 230 хайрцаг усан үзэм, 230 хайрцаг өргөст хэмх, 230 хайрцаг жүрж нийт 690 хайрцаг жимс ногоог 10-р сарын 17-ны өдөр хандивлав. Үүний зэрэгцээ Эрээн хотын ахмад дайчдын асуудал хариуцсан товчооны сайн дурын ажилтнууд их хэмжээний жимс зөөх шаардлагатай байгааг мэдээд тэр даруй туслахаар иржээ. Хандивлагчид Улаан загалмайн байгууллагын ажилтнуудын хамт жимс жимсгэнээ үүргийн цэг бүрт аль болох түргэн шуурхай тараахаар ажиллаж байна. Ингэснээр өмнө фронтод шаргуу хөдөлмөрлөж буй олон хүнд хүрэх болно гэлээ.