Үүх түүх өгүүлсэн Хамбын туурийн музей

2021 оны 10-р сарын 25 өдөр

Солонго аяллын баг шаргалтан халиурах тариан талбайг сонирхон хурдны замаар давхисаар нар жаргахын үед хот суурингаас нэлээд зайтай байрлах  Хамбын туурийн музейд ирлээ.Хамбын туурийн музей Хамбын туурын музейг 2016 оны 08-р сард байгуулжээ. Тус музей нь Тунляо хотын Хорчин Зүүн Гаран Дунд хошууны Шээвэрт суурингийн нутагт харьяалагддаг ба 4800 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарна. Орон сууцны туурь 2010 оноос 2014 он болтол 8200 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг малтаж, 81 орон сууцны туурь, 14 булш, ваар сав, чулуун зэвсэг, хясаа, хас, яс зэрэг 2000 гаруй зүйлийг илрүүлжээ. Хамбын туурийн музейд одоогоор 385 түүхэн дурсгалт зүйлүүд дэлгэгдэж байна. Эдгээрт чулуу, хясаа, хас, яс, ваар шаазан зэрэг эдлэл хэрэгслийн зүйлүүд бий. Музейн олдвор нь 2011 онд "Бүх Хятадын хууч судлалын арван шинэ илрүүлэлт", "Хятад улсын хууч судлалын зургаан илрүүлэлт"-ээр, 2016 онд "ӨМӨЗО-ы хууч судлалын буурийн тэргүүний арван парк"-аар сонгогджээ. Гахайн хэлбэртэй вааран сав

5500-5000 жилийн үүх түүх өгүүлэх балар эртний үеийн хүн төрөлхтний эд зүйлийг уул хэвээр нь хадгалан үлдээж байгаа гэдгээрээ маш үнэ цэнэтэй санагдаж билээ. 

Вааран сав Хас чулуу танилцууллаа       Чулуун зүү       Сэтгүүлчид хууч хэрэгслийг сонирхлоо

Гэрийн туурь          Музейн зургийн үзэсгэлэн            Дурсгалт зүйлүүд Дурсгалт зургууд

Ирэлт: Зохиогч: Б.ХУРЦ, М.БАНДИ, Х.АРВИНТАЛ 

Найруулагч: Х.АРВИНТАЛ ,ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

  • Туяа
  • 308
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313