Аяллын баг Тунляо хотын Монгол эм эмнэлгийн музейтэй танилцлаа

2021 оны 10-р сарын 23 өдөр

Аяллын баг Тунляо хотын Монгол эм эмнэлгийн музейтэйтанилцлаа

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль, Солонгомэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохионбайгуулдаг “СОЛОНГО АЯЛАЛ”-ын долоо дахь удаагийнаялал 10-р сарын 11-ний өдөр эхэллээ. ӨМӨЗО-ы Хөххотод ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэнГ.Ганбаяр нарын дөрвөнхүний бүрэлдэхүүнтэй баг Тунляо хотоос аяны сурвалжлагаа эхэлж, тэдний анхны өртөө Өвөр МонголынҮндэстний Их Сургуулийн Музей байлаа.

1958 онд байгуулагдсан Тунляогийн Багшийн ТусгайМэргэжлийн Дээд Сургууль, Жирэм аймгийн ЭрүүлийгХамгаалахын Сургууль, Жирэм аймгийн Тариалан Мал ажахуйн Сургууль зэрэг гурван сургуулийг нэгтгэн ӨвөрМонголын Үндэстний Их Сургуулийг 2000 онд байгуулжээ.Намын үндэстний бодлого, Монгол-Хятад эмнэлгийнбодлогын ачаар Өвөр Монголын Үндэстний Их СургуулийнМонгол эм эмнэлгийн салбар маш хурдтай хөгжсөн байна. 

Хамбын туурийн музей 

Солонго аяллын багийнхан шаргалтан халиурах тарианталбайг сонирхон хурдны замаар давхисаар нар жаргахынүед томоохон бүтээн байгуулалт болохХамбын туурийн музейд ирлээ. Тус музейг 2016 оны 08-р сард байгуулжээ. Хамбын туурийн музей нь Тунляо хотынХорчин Зүүн Гаран Дунд хошууны Шээвэрт суурингийннутагт харьяалагддаг, 4800 хавтгай дөрвөлжин метр талбайгхамардаг байна.

Орон сууцны туурь

2010-2014 оны хооронд 8200 гаруй хавтгай дөрвөлжин метрталбайг малтаж, 81 орон сууцны туурь, 14 булш, ваар сав, чулуун зэвсэг, хясаа, хас, яс зэрэг 2000 гаруй зүйлийгилрүүлжээ. Хамбын туурийн музейд одоогоор 385 түүхэндурсгалт зүйл дэлгэгджээ. Музейн олдвор нь 2011 онд "БүхХятадын хууч судлалын арван шинэ илрүүлэлт", "Хятадулсын хууч судлалын зургаан илрүүлэлт"-ээр, 2016 онд"ӨМӨЗО-ы хууч судлалын буурийн тэргүүний арван парк"-аар сонгогджээ.

Гахайн хэлбэртэй вааран сав

5500-5000 жилийн үүх түүх өгүүлэх балар эртний үеийн хүнтөрөлхтний эд зүйлийг янз хэвээр нь хадгалан үлдээж байгаагэдгээрээ маш үнэ цэнэтэй санагдаж билээ. 

Вааран сав

Хас чулуу танилцууллаа       Чулуун зүү       Сэтгүүлчид хуучхэрэгслийг сонирхлоо

Гэрийн туурь          Музейн зургийн үзэсгэлэн            Дурсгалт зүйлүүд  Дурсгалт зургууд

Ирэлт: Зохиогч: Б.ХУРЦ, М.БАНДИ, Х.АРВИНТАЛ 

Найруулагч: Х.АРВИНТАЛ ,ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

  • Туяа
  • 315
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313