Бялхам дулаан хайр, сэтгэл

2021 оны 10-р сарын 20 өдөр

       Шинэ Барга Баруун хошууны Шинэ эрин үеийн соёл иргэншлийн үйлчилгээний төв сайн дурын аян өрнүүллээ. Улс байгуулагдсан баярын өдрийг угтаж, ургац хураалт арвин байсан баярт зориулан ШББХ-ны Шинэ эрин үеийн соёл иргэншлийн үйлчилгээний төв  бодит ажил хийхийг зорьжээ. Тэд хошууны албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн сайн дурын ажилтан, үйлчилгээний багтай хамтран асрамжийн хүрээлэнг иж бүрэн тохижуулав. Шинэ эрин үеийн соёл иргэншлийн үйлчилгээний төв, Үйлдвэр худалдааны холбоо (Ерөнхий худалдааны нийгэмлэг ), Улаан загалмайн нийгэмлэг, Зах зээлийн хяналтын товчоо, Нийгмийг аюулаас хамгаалах товчоо, Байгууллагын хэрэг явдлын үйлчилгээний төв, Далай сум, Монгол эмнэлэг зэрэг найман байгууллага тус хүмүүнлэгийн аянд оролцлоо. Байгууллагууд асрамжийн газрын ахмад настнуудад саран еэвэн, бялуу, сүү, жимс болон эмнэлгийн анхны тусламжийн эд зүйлийг өгчээ. Шинэ эрин үеийн соёл иргэншлийн практик үйлчилгээний төвийн захирал Гэгээн-Хас ахмад настнуудад үйл ажиллагааныхаа зорилго, сайн дурын үйлчилгээний тухай танилцуулж, тэдний өнчирсөн элгийг дэвтээн, баярын мэнд хүргэж, нийгэм тэдний гэр бүлийн өмөг түшиг гэдгийг мэдрүүлэв.  ШББХ-ны Монгол эмнэлгийн сайн дурын үйлчилгээний баг зөөврийн эмнэлгийн багаж хэрэгслээр ахмадуудын цусны даралт, сахарын хэмжээ, өнгөт супер, ЭКГ зэрэг оношлогоо хийлээ. Мөн ахмадуудад эрүүл мэндийн анхан шатны мэдээлэл өгч, хэвтрийн хүмүүсийг эрүүл мэндийн нарийн мэдээллээр ч хангав. Хоол тэжээлийн мэргэжилтэн ахмад настнуудад намрын сэрүүн улиралд эрүүл амьдрах ухааны лекц уншлаа. Эмнэлгийнхэн сайн дурын  үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ 20 гаруй сайн дурын ажилтнууд гал тогоонд завгүй ажиллаж, бууз хийцгээжээ. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бүх салбарын сайн дурын ажилтнууд ахмад настнуудад чадах чинээгээрээ тусламж, үйлчилгээ үзүүлж, ахмад настнуудын энгийн амьдралд өнгө нэмлээ. Нам, нийгмийн халамж, тусламжийг мэдрэх, Хятад үндэсний соёлыг хүндэтгэх , ахмад настныг хүндэтгэх уламжлалт буяныг сурталчилсан үйл ажиллагаа болов. Сайн дурын ажилтнууд "Зориулалт, найрсаг байдал, харилцан туслалцаа, дэвшил" гэх сайн дурын үйлчилгээний амин сүнсийг практик үйлчилгээний шинэ эриний соёлд бодит үйлдлээр хэрэгжүүлсэн байна.

(Эх бичиг: Шинэ эрин үеийн соёл иргэншлийн үйлчилгээний төв,Шүэ Ян, Хяналт : Гэгээн Хас ), ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл, Наранзураг

  • Туяа
  • 392
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313