Аяллын баг Тунляо хотын Монгол эм эмнэлгийн музейтэй танилцлаа

2021 оны 10-р сарын 19 өдөр

      Өвөр Монголын Үндэстний Их Сургууль Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СОЛОНГО АЯЛАЛ”-ын долоо дахь удаагийн аялал 10-р сарын 11-ний өдөр эхэллээ.  ӨМӨЗО-ы Хөх хотод ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн Г.Ганбаярын  дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Тунляо хотоос сурвалжилгын аянаа эхлүүлж тэпний анхны өртөө Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Музей байлаа. 1958 онд байгуулагдсан Тунляогийн Багшийн Тусгай Мэргэжлийн Дээд Сургууль, Жирэм аймгийн Эрүүл Хамгааллын Сургууль, Жирэм аймгийн Тариалан Мал Аж Ахуйн Сургууль зэрэг гурван сургуулийг нэгтгэн Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийг 2000 онд байгуулжээ. Намын үндэстний бодлого, Монгол-Хятад эмнэлгийн бодлогын ачаар Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол эм эмнэлгийн салбар маш хурдтай хөгжсөн байна. Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Музей нь 2000 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Монгол анагаах ухааны түүх соёл, эмийн материал ба найрлага, эмийн ургамал, эмийн амьтан зэрэг дөрвөн том танхимаас бүрддэг. Тус музей нь одоогоор Хятад улсын дотоод болон гадаадад цар хүрээгээр хамгийн том, агуулга хийгээд үзэсгэлэнгийн хэлбэрээр хамгийн баялаг Монгол эм эмнэлгийн музей юм. Музей нь хадгалах, хамгаалах, сургалт судалгаа ба уламжлан анагаах ухааныг дэлгэрүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Үсэг бичиг, бодит эд материал, хөрөг баримал, загвар зураг, дуу дүрсээр  дамжуулан Монгол эм эмнэлгийн үүсэл хөгжил, үндэсний соёлын өвөрмөц онцлогийг таниулж байдаг. Монгол эм эмнэлгийн биет болон биет бус соёлын өвийг дэлгэж, Монгол эм эмнэлгийн соёлыг уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх  орчин нөхцөлийг бий болгожээ. Музейд 300 гаруй төрлийн эмийн материал, 100 зүйлийн эмийн амьтны чихмэл загварыг хадгалж байна.

Зохиогч: Б.ХУРЦ, Х.АРВИНТАЛ, М.БАНДИ 
Найруулагч: Х.АРВИНТАЛ 
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ 
ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 312
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313