Үндэсний баярын амралтын өдрүүдэд хувсгалт аялал жуулчлал эрэлттэй байв

2021 оны 10-р сарын 19 өдөр

       Хятадын Соёл, аялал жуулчлалын Яамнаас соёл, аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн байдлыг тодорхойлжээ.  Үндэсний баярын амралтын өдрүүдэд хувьсгалын үеийн түүхэн газруудад жуулчид ихээр очсон байна. Хувьсгалын үеийн дурсамж сэргээн, түүхэн газруудаар зочилж, эх орныхоо  түүхийг сонсох нь иргэдэд тааламжтай байгаа бололтой. Хятадын Соёл, аялал жуулчлалын Яамнаас гаргасан тайланд энэ жилийн Үндэсний  баярын амралтын өдрүүдэд хувьсгалт аялалаар аялах жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 230 хувиар нэмэгдсэн гэв.  Өнгөрсөн 5 дугаар сард Соёл, аялал жуулчлалын яам, Төв Хорооны суртал ухуулгын хэлтэс, Төв Хорооны намын түүх, баримт бичгийн судалгааны хүрээлэн, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран "ХКН байгуулагдсаны 100 жил хувьсгалт аялал жуулчлалын 100 шилдэг маршрут" -ыг гаргасан. Үүнд "Хувьгалт түүхийг эргэн харж, тэмцлийн үзэл санаа өвлөн уламжлах "сэдэвт 52 маршрут, "Том улсын чухал зэвсэгт хандаж, Хятадын хүчийг мэдрэх" 20 сэдэвт маршрут, "Ядуурлыг бууруулах ололт амжилтыг мэдэрч, хөдөөгийн сэргэлтийг туслах" 28 сэдэвт маршрут багтаж байна. Эдгээр маршрут жуулчдад хувьсгалт аялал жуулчлалын "Хөтөч газрын зураг" болжээ. Хувьсгалт соёлын аялал жуулчлал иргэдийн сонирхлыг татаж байгаа нь соёлын системтэйгээр хувьгалт нөөцийг боловсронгуй байдлаар хамгаалах, хөгжүүлэхтэй салшгүй холбоотой. Шанхай хот 2025 он гэхэд  хувьсгалт аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний өндөрлөг газар, хувьсгалт аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийн загвар, хувьсгалт аялал жуулчлалын хамгийн сэтгэл татам газрын нэг болох санал дэвшүүлжээ. Шаньши мужийн Янь-Ан хот баялгийг хамгаалах, хөгжүүлэх талаар анхаарч, 100 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, хувьсгалт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд  зорилгоор шинэ дүүрэг байгуулж, хуучин хотыг сэргээн засварлах зэрэг 17 том бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ ,http://www.solongonews.mn/,ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 341
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313