Багшаа гүнээ хүндэтгэе

2021 оны 9-р сарын 17 өдөр

9-р сарын 8-ны өдөр 37 дахь багшийн баярыг тохиолдуулан Хөлөнбуйр хотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Гао Рүн Ши тэтгэвэрт гарсан ахмад багш нараа эргэлээ. Хотын даргаас ахмад багш нартаа Хөлөнбуйрын боловсролын үйлсийн хөгжилтөд үзүүлсэн хувь нэмэрт нь талархаж, баярын мэнд хүргэв. 

   80 настай Еүн Шиү багш бол Хайлаарын хоёрдугаар дунд сургуулиас тэтгэвэртээ гарсан ахмад багш юм. Түүний 1984, 1998 онд төгсгөсөн анги нь Өөртөө засах орны шилдэг анги болж байв. Мөн ахлах гуравдугаар ангийн хэлний коллежийн элсэлтийн шалгалтын дүнгээрээ хамгийн өндөр оноотой төгсжээ. Еүн Шиү шинийг санаачлагч, эрч хүчтэй нэгэн. Түүнтэй гэр бүл, амьдрал ахуй, сурган хүмүүжүүлэх арга барилынх нь талаар ярилцав. Еүн Шиүнгээр үлгэр жишээ, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, боловсрол салбарт өөрийн хувь нэмрээ оруулж явна. 

Гао Рүн Ши: “Та боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа билээ. Таньдаа Багш нарын баярын  мэнд хүргэе” гэв. 

Эвенки хошууны тэтгэвэрт гарсан Зэн Иүэ багшийн гэрт очлоо. Гао Рүн Ши дарга сурган хүмүүжлэх ажилд чин үнэнчээр зүтгэж, хүүхэд бүрийн авъяас чадварыг хөгжүүлэхэд шаргуу хөдөлмөрөлсөнд нь гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв. Зэн Иүэ бол 17-р удаагийн ХКН-ын хуралын төлөөлөгч , “Бүх Хятадын шилдэг багш ” , “ Бүх Хятадын шилдэг дунд бага сургуулийн багш” зэрэг хүндэт цолтой нэгэн. Гао Рүн Ши дарга “Та боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Үндэсний сургагч билээ. Таньд Багшийн баярын мэндийг урьдчилан хүргэж байна. Боловсрол салбарт ажилласан зүтгэл, шаргуу хөдөлмөрт тань баярлалаа” гэв.   

Хотын дарга “Өргөн олон багш нар та бүхэн хотын боловсролын хөгжилд зузаан боть ном шиг хувь нэмэр оруулсан билээ. Бид багш нараа хүндэтгэх ёстой. Багш нарын ажил амьдралд нь анхаарал тавьж, хүнд хэцүү асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх хэрэгтэй гэв.

http://www.hlbrdaily.com.cn/news, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл, Наранзураг

  • Туяа
  • 55
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313